УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-06-02 10:25:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Чуулганаар Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн өмнөх “Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаархи мэдээлэл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай, Олон Улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, 1993 оны Олон Улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэх нь.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж гишүүдээс Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх асуудлын дараалалд тусгаж өгөхийг хуралдаан даргалагчаас хүссэн. УИХ-ын дарга М.Энхболд дээрх хуулиуд дээр зарим тодотгох асуудлууд цөөнгүй байгаагийн зэрэгцээ салбарын сайд гадаад томилолтой яваа тул ирэх 7 хоног хүртэл хойшлуулсан болохыг мэдэгдэв.

Үүгээр чуулганы өнөөдрийн хуралдаан эхлэв.
 
Б.Туул

 
 
相关新闻