Петербургийн форум “Дэлхийн эдийн засгийн шинэ тэнцвэрийн эрэлд” чиглэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Петербург /МОНЦАМЭ/ “Давосын чуулган” гэж энэ бөмбөрцгийн хамгийн алдартай улстөрчид хийгээд бизнесийн акулууд ирж чуулдаг том форум бий. Швейцарийн жижигхэн хотод болдог тэрхүү дэлхийн том чуулганыг ертөнцийн сэтгүүлчид ёстой газар газраас ирж сурвалжилдаг. Хэдэн өдөр өрсөж мэдээлэх, илүү мэдээлэл олж цацах ширүүхэн “дайн” өрнөдөг гэсэн үг. Энэ утгаараа сэтгүүлч хүний хувьд оргил уулсын дундах эгэл биш Давост очиж байсан маань сайхан санагддаг юм. Давосын чуулган анх 1971 онд чуулсан. Одоо 46 настай. Харин яг өнөөдөр нээлтээ хийж буй “Петербургийн форум” дөнгөж 21 настай, залуухан чуулган.
Оросын домогт хот Петербургт эл гурван өдөр дэлхийн газар газраас ирсэн төлөөлөгчид хуран чуулж байна. Жилээс жилд жин сууж, нэр хүнд нь өсч буй “Петербургийн форум”-д МОНЦАМЭ агентлагийн баг ОХУ-ын мэдээллийн ИТАР-ТАСС агентлагийн урилгаар оролцож байна.
ИТАР-ТАСС агентлагийн түүх 1904 оноос эхэлдэг бол МОНЦАМЭ өнөөдөр 96 насны ойгоо хийх гэж байгаа. Монгол Улсын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг ИТАР-ТАСС агентлаг хоёр эртний түншүүд гэдгийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
“Давосын форум” –д цэнхэр гаригийн бүхий л салбарын топ лидерүүд болох 3000 орчим эрхмүүд хүрэлцэн ирдэг бөгөөд нийтдээ 400 орчим хурал зөвлөгөөн болдог гэсэн тооцоо бий. Тэгвэл өнөөдөр чуулж буй “Петербургийн чуулган”-д дэлхийн 130 орны 11 мянган төлөөлөгчид хүрэлцэн ирээд байна. Зөвхөн энэ тоон үзүүлэлт манай хойд хөршид зохиогддог эдийн засгийн форум хэрхэн цар хүрээгээ тэлснийг илтгэж буй биз ээ. Зочдын дунд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди, Австрийн канцлер Кристиан Керн, Молдавын Ерөнхийлөгч Игорь Додон,Габоны Ерөнхий сайд Эммануэль Иссозе-Нгонде зэрэг олон хүндтэй зочид багтжээ. Энэтхэг улсын Ерөнхий сайд энэ удаа хүндэт зочноор оролцож байгааг зохион байгуулагчид онцолж байна. Мөн Монгол Улсын хувьд анх удаа энэ форумд байр сууриа илэрхийлэх төвшинд оролцож буй юм.
Петербургийн олон улсын эдийн засгийн энэхүү форум “Дэлхийн эдийн засгийн шинэ тэнцвэрийн эрэлд” хэмээх уриан дор зохиогдож байгаагаараа онцлогтой. Давосын энэ оны чуулган ч таван чухал асуудлыг онцолсныг шинжээчид санаж байгаа байх.
Жишээ нь, эхний сэдэв “Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал” гэдэг нэртэй байсан...Үүн дотроо “Хиймэл оюун ухаан, виртуал реалити зэрэг шинэ технологийн үр нөлөөллөөр дэлхийн хүн амын амьдралын стил бараг орвонгоороо хувьсан өөрчлөгдөж байгааг онцолсон. Энэ онд тэдгээр шинэ хэв загвар улам тэлнэ. Тэгвэл энэ хувиралд дэлхийн хүн зон бид яаж зохицох вэ.Яаж амьдралдаа энэ шинэ өөрчлөлтийг ашиг болгож шингээх вэ” гэх асуултыг гаргаж тавьсан. Удаах асуудлаар Олон улсын Засаглалын систем гэх нэн чухал сэдвийг онцолсон. Энэ бүлэгт хэт технологижсон чимээ шуугиант өнөөгийн ертөнцөд олон улс хоорондын харилцааны суурь дүрмүүдээ яаж нийцүүлж шинэчлэх вэ. Дэлхийн олон улс орнуудад тулгамдсан асуудал болоод буй Төр, хувийн хэвшил хоёрын харилцааны хямралыг хэрхэх вэ зэрэг монголчууд бидний хувьд чихнийхээ гадуур өнгөрөөж боломгүй нэн чухал сэдвийг гаргаж тавьсан байх жишээтэй. Гэх мэт эдийн засгийн өсөлтийг яаж улам солонгоруулах вэ гэсэн халуухан таван сэдвийг сорил болгосон.
Гучин хоёр жилийн дараа 9.4 тэрбумуулаа болох дэлхийн хүн амыг ажлын байраар яаж хангах, өдрөөс өдөрт түгшээж буй дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй нүргэлэн хөгжиж буй технологижсон амьдралаа яаж зохицуулах вэ гэх мэт хүн төрөлхтний амьдралыг авч хэлэлцэж байх жишээтэй. “Петербургийн форум” ч дэлхийн тулгамдсан асуудлуудыг тийнхүү хэлэлцдэг удаах том индэр болж байна гэдгийг онцлох гэж би бээр Давосын чуулгантай нэлээд харьцуулчихлаа. Ийм төвшний цугларалтуудын үр дүн том ажил, том тоонуудаар дүгнэгддэг л дээ. Жишээ нь, өнгөрсөн жилийн “Петербургийн форум”-аар 300 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүд улс хооронд явагдсан гэсэн тооцоо байна.
Манайхан, ялангуяа цахим орчны шүүмжлэгчид Төр засгийнхныг гадагшаа явахаар “доншуучиллаа, гуйлгачиллаа” гэх мэт орчин үеийн нийгмийн соёлт иргэд гайхширмаар хандлагаар шүүдэг. Дэлхий асуудлаа цуглаж ярьдаг, боломжуудаа хувааж ашиглах дүрм рүү улам бүр явж байгаа. Улам бүр олуулаа цуглараад цэнхэр гаригаа яаж цааш нь залж авч явахаа дэлгээтэй хэлэлцдэг болсоор байна. Тэр хэлэлцээрт Монгол Улс ч оролцох үүрэгтэй. Ерөнхий зарчим нь энэ.

Өнөөдрийн хувьд Петербургт Монгол улсыг төлөөлж УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир,О.Баасанхүү, Б.Энх-Амгалан, Монгол улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Б.Дэлгэрмаа нарын албаны хүмүүс ажиллаж байна.
Энэ удаа уг форумын хүрээнд “Ажил хэрэгч 20”-ын бүс нутгийн зөвлөлдөх уулзалт, “Брикс: шинэ арга барил ба эдийн засгийн интеграци”, Евразийн түншлэлийг хэрэгжүүлэх хэтийн төлөв”, “ОХУ-ын экспорт: Дэлхийн эрэлт ба тэргүүлэх чиглэлүүд”, ОХУ-ын Алс Дорнод-Шинэ эдийн засгийг хөгжүүлэх нь” эрчим хүчний компаниудын дугуй ширээний уулзалт зэрэг олон арга хэмжээ болно.

Ингээд та бүхэнд дөнгөж саяхан “Петербургийн форум”-ын индрээс Монгол Улсын Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.
Ж.ЭРДЭНЭБАТ: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ХӨГЖЛИЙН ЗАМ, БОЛОМЖУУД ХАРИЛЦАН АДИЛГҮЙ. ЖИШЭЭ НЬ, МАНАЙ УЛС ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ УЛС
Хатагтай, ноёд оо,
Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад ОХУ-ын Засгийн газрын урилгаар оролцож байгаадаа баяртай байна.
Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэж бидний өвөг дээдэс бидэнд сургаж ирсэн. ОХУ-ын Ерөнхийлөгч Путины санаачилгаар Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт зохион байгуулагдаж эхэлснээс хойш энд олон орны төр, засгийн тэргүүнүүд, бизнесийн төлөөллүүд ирж оролцон олон улс, бүс нутгийн эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнесийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн санал бодлоо солилцох талбар болжээ. Ингэснээр улс орнуудын ирээдүйн хөгжлийг харилцан уялдуулах, хамтран ажиллах, цаашлаад хамтын ажиллагааны хүрээнд улс орнуудын тогтвортой хөгжлийг хангах үндэс суурийг тавихад ихээхэн тус дэм болно гэж үзэж байна.

ОХУ нь өөрөө түүх соёлын хувьд ч, газар зүйн хувьд ч Европ, Азийг холбосон асар том гүүр болж ирсэн бөгөөд өнөөдрийн энэхүү чуулга уулзалт ч үүний нотолгоо болж байна.
Бидний хөгжлийн зам үргэлж дардан шулуун байгаагүй. Бид өгсөж уруудаж, бэрхшээл саадыг даван туулж яваа хэдий ч ирээдүйдээ итгэлтэй, өөдрөг сэтгэлтэй урагш алхах сонирхол улс орнуудын ард иргэд, төр засаг бүхэнд бий.
Гэвч дэлхийн улс орнуудын хөгжлийн зам, боломжууд харилцан адилгүй байдаг. Жишээ нь гэхэд, манай улс далайд гарцгүй хөгжиж буй улс. Дэлхий дээр манай улстай адил 30 гаруй улс орнууд байна. Мөн арлын жижиг улсуудад ч хүндрэл байдаг. Тэгэхээр эдгээр хөгжлийн онцгой бэрхшээлтэй улс орнуудын нөхцөл байдлыг ойлгон, дэмжиж туслах бодлого боловсруулан ажиллаж байгаа НҮБ-д талархал илэрхийлье.
Энэ хүндрэлээс гарах нэг арга нь бүс нутгийн улс орнуудын харилцаа, хамтын ажиллагаа гэж бодож байна. Саяхан БНХАУ-д болсон “Бүс ба зам” дээд түвшний чуулга уулзалтын хүрээнд эдгээр асуудлууд яригдсан. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд уулзаж, гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулах асуудлаар харилцан тохиролцсон. Энэ нь эрт дээр үеэс “Торгоны зам” нэртэйгээр тэр үеийн худалдаа, наймаа эрхлэгчид Ази Европын холбосон өргөн сүлжээг бий болгож байсан түүхэн уламжлалыг сэргээн хөгжүүлсэн алхам болж байгаа.
Цаашлаад Монгол Улсын “Хөгжлийн зам”, Евразийн эдийн засгийн холбооны үйл явц, Хятадын “Бүс ба зам” санаачилгыг уялдуулан гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулахад зөвхөн манай гурван улсаар хязгаарлахгүй.
Эдийн засгийн коридорын хүрээнд манай улсад бий болох дэд бүтцэд дэлхийн тэргүүлэх эдийн засаг, технологи бүхий орнуудын хөрөнгө оруулалт, идэвхтэй оролцоо ихээхэн шаардлагатай байгааг Та бүхэн анхааралдаа авна гэж найдаж байна.
Манай улс бол байгалийн асар их баялагтай, сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөцтэй, үржил шимтэй өргөн уудам газар нутагтай, чадварлаг боловсон хүчинтэй, дэлхийн хоёр том зах зээлтэй улс орнуудтай хил залгаа зэрэг бидэнд маш олон давуу талууд байна.
Өнөөдөр бидэнд эдийн засаг, төсөв, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал байгаа ч олон талт хамтын ажиллагааны байгууллагууд, тухайлбал, ОУВС, улс орнуудын дэмжлэг туслалцаатайгаар макро-эдийн засгийг тэнцвэржүүлж, өсөлтийг буй болгон гадаад дотоодын бизнес эрхлэгчид хөрөнгө оруулагч нарын итгэлийг сэргээх зорилт тавин ажиллаж байна.
Хатагтай, ноёд оо
Оросын хөрөнгө оруулалт, бизнес, технологийг Монголд урьж байна. Дэд бүтэц, хөдөө аж ахуй зэргийг хөгжүүлэхэд хамтын ажиллагааны өргөн боломжууд манайд бий Ялангуяа зам, төмөр зам, эрчим хүч зэрэг манайд дутагдалтай, амин чухал шаардлагатай салбаруудад хөрөнгө оруулж, хамтран ажиллахыг уриалж байна. Монголын тал нутгийн малчин айл үүд хаалгаа хэзээ ч цоожилдоггүй, өөрсдөө эзгүй байхдаа хүртэл зочин гийчдэд зориулж цай, хоол бэлтгэж тавьдаг сайхан уламжлалтай. Энэхүү уламжлал ёсоор Та бүхний өмнө манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.
Анхаарал тавин сонссон Та бүхэнд баярлалаа.
/Санкт-Петербург хот/ Б.Ганчимэг