Aжил мэргэжлийн уралдааны дүнд “Ширээ нуруу”-ны айлууд цахилгаан эрчим хүчинд холбогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-05-31 23:18:50
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас ажил мэргэжлийн уралдаанаа Сэлэнгэ аймгийн сайхан сумын нутагт буюу “Ширээ нуруу”-нд зохион байгуулсан байна. Энэхүү ажил мэргэжлийн уралдааны үр дүнд Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын хувьд асуудал болоод байсан “Ширээ нуруу”-ны цахилгаанд холбогдоогүй иргэд цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангагджээ.
Тус уралдаанд “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн ажил мэргэжлийн уралдаанд Сэлэнгэ аймгийн 3 салбар, Төв аймгийн нэг салбар, Дархан-Уул аймгийн хоёр салбар нийтдээ 6 салбарын 130 гаруй хүмүүс оролцсон байна. Энэхүү ажил мэргэжлийн уралдаан 5 хоногийн туршид үргэлжлэн, салбар нэгжүүд цахилгаан дамжуулах агаарын шугамаа барьж бүтээн байгуулалтаа өрнүүлэн шилдэг салбараа шалгаруулжээ. Тус ажил мэргэжлийн уралдааны шилдгээр Сүхбаатар салбар шалгарч, шилжин явах цом, мөнгөн шагналын эзэд болсон байна. Харин дэд байранд Дархан түгээх төвийн 1-р баг, гутгаар байранд Дархан түгээх төвийн 2-р баг орж, тусгай байруудад Жаргалант, Зүүн Хараа, Хөтөл салбарууд тус тус шалгарчээ. Энэхүү ажил мэргэжлийн уралдаант ажилд 20 гаруй тусгай төхөөрөмжтэй машин механизм ашигласан байна. Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын хэмжээнд тулгамдсан асуудал болоод байсан цахилгаангүй байсан айл өрхийг ийнхүү цахилгаанд холбох ажил шийдэгдэж, нийтдээ 1.2 тэрбум төгрөн хөрөнгө зарцуулжээ. Эл ажлын үр дүнд “Ширээ нуруу”-нд 0.4 кВ-ын 25 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж байгуулсан бөгөөд энд амьдардаг айл өрхийг 100 хувь ухаалаг тоолуурын сүлжээнд холбосон байна.
Ч.Отгонцэцэг

 
相关新闻