Дулааны станцын хамт олон өвөлжилтийн бэлтгэл ажилдаа оржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-ын хамт олон энэ жилээс эхлэн аймгийн төвийн хэрэглэгчиддээ зуны улиралд буюу 5-р сарын 24-ний өдрөөс 9-р сарын 15-ны өдөр хүртэл хэрэглээний халуун усаар үйлчилэхээр болжээ.
Аймгийн төвийн 2413 хэрэглэгчидэд хэрэглээний халуун усаар үйлчилдэг тус үйлдвэр нь өмнөх жилүүдэд төвлөрсөн халаалт бүхий давхар байруудын айлуудад гурван жилийн өмнөөс зуны улиралд 6-р сарын 1-нээс 9-р сарын 15-ныг хүртэл, 7 хоногийн амралтын өдрүүдэд хэрэглээний халуун усаар үйлчилдэг болоод байсан юм. Харин энэ жилээс эхлэн 5-р сарын 24-нөөс 9-р сарын 15-ны өдөр хүртэл түгээж, хэрэглээний халуун усаар үйлчиллэх хугацаагаа нэмэгдүүлжээ. Ингэхдээ долоо хоног бүрийн лхагва гарагаас ням гарагуудад долоо хоногийн тав хоногт нь өглөө 06.00 цагаас орой 22.00 цаг хүртэл олгох гэнэ.
Мөн энэ жилээс төмөр замын хэмээх тодотголтой давхар байрны өрхүүдэд мөн хэрэглээний халуун усаар үйлчлэх болсон байна. Энэхүү үйлчилгээг хүргэх зорилгоор аймгийн төсвөөс 100 сая төгрөгийн санхүүжилтыг нэмж олгожээ. Тус үйлдвэрийн дарга Э.Эрдэнэбаатар:-“Бид зуны турш хэрэглэгчиддээ ямар нэгэн доголдол гаргахгүйгээр халуун усаар үйлчлэх боломжоо бүрдүүлсэн. Энэ хугацаанд хэрэглэх нүүрсний хэрэглээгээ бүрэн хангасан учраас санаа зовох зүйлгүй байгаа” хэмээн ярилаа. Тус үйлдвэрийн зүгээс дулаан түгээх шугамдаа болон том зуухууддаа өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах засварын ажлаа эхэлсэн учраас 9-р сарын 15-ны галлагаа эхэлтэл жижиг зуухуудаараа хэрэглээний халуун усаа түгээж байгаа аж. Эднийхэн өвөлжилтийн бэлтгэл ажилдаа аль эрт орсон гэлээ. Бэлтгэх хангах ажлаа өнгөрсөн өвөл иргэдээс нэлээд гомдол ирсэн цэнхэр 5 давхарын байруудын шугамын ажил, барилгын 24, 27-р байруудын халаалтын шугамыг хэвийн ажиллагаанд оруулах зэрэг ажлуудаас эхэлж байгаа аж. Мөн инженерийн шугам сүлжээнд холбогдох хүсэлтээ ирүүлсэн гэр хорооллын “Ганзамын” 7-р баг, шүдэнзний арын 70 гаруй айл өрхийг дулааны шугамд холбох ажлыг хийхээр төлөвлөсөн байна.

Ч.Отгонцэцэг