Хар ус нууранд 260 зүйлийн шувууд ирдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Монголын томоохон нууруудын нэг Ховд аймгийн Хар ус нууранд өнөөдрийн байдлаар 260 гаруй зүйлийн жигүүртэн шувууд, 50 гаруй зүйлийн хөхтөн, 450 гаруй төрлийн өвс, ургамал байдаг. 1997 оноос эхлэн тусгай хамгаалалтанд авсан тус цогцолборт газарт одоо нуур тойрсон сумдын 12 байгаль хамгаалагч ажиллаж байгалийн үзэсгэлэн бүрдсэн тус газрыг хамгаалан ажиллаж байна.
Хар ус нуурын байгалийн цогцолбор газарт асар олон тооны усны шувууд үүрлэж, өндөглөдөг. Тэгээд ч нүүдлийн шувуудын дайран өнгөрдөг гол чухал газар учир хамгаалалтын ач холбогдолтой нутаг юм.
Ийм учраас “Олон улсын ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчныг хамгаалах тухай” Рамсар, Иран 1972/ олон улсын конвенц,мөн шувуудын чухал газар /ЕВА/-гийн шалгууруудыг хангаж хавсралт жагсаалтад бүртгэгдсэн газар юм.

А.Бямбасүрэн