Ё.Батзул: Жинхэнэ бизнес хийдэг хүнд дайсан байдаггүй гэдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Хүний амьдралд мөнгө хэдий чухал ч хийж байгаа ажилдаа дуртай байх нь хамгаас илүү хэмээн ярьж суугаа Сэлэнгэ нутгийн хөдөлмөрч, бүтээлч, дайчин, оюунлаг бүсгүйчүүдийн нэгэн төлөөлөл болсон залуу бизнесмэн, “Шинэ Бадрах” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ё.Батзулын ажил, амьдралын нэгээхэн хэсгээс сонирхлоо. Бүтээлч хөдөлмөрч хүмүүсийн ажил амьдралын туршлага бусдадаа дандаа чиглүүлэгч болж явдаг гэдэг. Энэ нь соргог овсгоотой хүмүүст ихээхэн хамааралтай байдаг болов уу. Ингээд эгэл даруухан ажилсаг бүсгүйнхээ сонирхолтой яриаг та бүхэндээ толилуулья.
-Сайн байна уу, сайхан зусаж байна уу? Сэлэнгэ аймгийн нүүр царай болсон хөдөлмөрч бүсгүйчүүдийн маань нэгэн төлөөлөл болж яваа тантай уулзах завшаан олдсонд баяртай байна. Тун ч завгүй, тэр олон ажлыг түүртэлгүй амжуулж явдаг маш дайчин бүсгүй гэж би сонссон юм байна. Өөрийн тань ажлын өдөр хэрхэн эхэлдэг талаар яриагаа эхлэх үү?
-Баярлалаа. Өдрийн мэнд хүргэе. Манай Сэлэнгэчүүд эрэгтэй, эмэгтэй гэлтгүй аль аль нь маш их хөдөлмөрч хүмүүс. Тэдний нэг нь хэмээн хүндлэгдэж байгаадаа баяртай байна. Миний хувьд завгүй хүмүүсийн л нэг дээ. Аль болох төлөвлөсөн ажлаа цаг хугацаанд нь амжуулж дараагийн ажлаа үргэлжлүүлэн хийхийг хичээдэг. Ер нь өглөө эрт босоод хүүхдүүддээ өглөөний цайг нь бэлдчихээд, зээгээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд, ажилдаа явдаг даа.
-Батзул бүсгүй өөрөө хуульч мэргэжилтэй гэдгийг би мэдэх юм. Яаж яваад хууль хяналтын мэргэжлээ олон салаа мөчиртэй бизнесийн салбарт хүч үзэхээр сольчихвоо. Бизнес гэдэг тийм ч амар хялбар хоол биш юм шиг санагддаг?
-Би 2002 онд Их засаг их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөөд 2005 онд хуульчийн эрхийн үнэмлэхээ авсан. Ингээд мэргэжлээрээ салбартаа 12 жил ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэгээд жил гаруй эмчилгээ хийлгэсний дараа компанийн үйл ажиллагаа өргөжин тэлж олон салбар болсноор хариуцах ажил нэмэгдэж хувийн бизнес рүүгээ орсон юм. Би бизнесийн салбарт тэр тусмаа хоол үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллана гэж төсөөлөө ч үгүй явж байлаа. Үнэхээр бизнес гэдэг тийм ч амархан амтлаад иддэг хоол биш юм. Энэ салбарын эхний хаалгыг л татаж байна. Бизнесийн чиглэлээр сурах, мэдэх, мэдрэх тэрчлэн цаашид хийж бүтээх санасан бодсон төлөвлөсөн гээд л маш их зүйл байна. Хүрэхийн тулд хичээгээд л явж байна даа.
-Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод маань орчин үеийн шийдэл, тохижилт, хэв загвараараа өнгө гэрэл, үзэмж нэмж байдаг цөөхөн хэдэн барилга бол таны удирдан чиглүүлж яваа аж ахуйн нэгжүүдийн оффис гэж хэлэхэд нэг их зөрөхгүй болов уу. Өнөөдөр “Шинэ Бадрах” ХХК хичнээн чиглэлээр, хэдэн ажилтан албан хаагчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Урлаг, спорт, гоо сайхан, нийтийн хоол, модны гээд олон салбар чиглэлээр үйл ажиллагаагаа эрхэлж байх шиг харагддаг. Хотын өнгө төрхөд нөлөөлөхүйц интерьер дизайн загвараа та өөрөө гаргадаг уу?
-Баярлалаа. “Шинэ Бадрах” ХХК маань 1994 оноос хойш тасралтгүй 23 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ хугацаанд компанийн ажилчдын тоо болоод үйл ажиллагааны чиглэлүүд нэлээд өссөн. Үүний зэрэгцээ ажилчдын маань хүч хөдөлмөрөөр бий болсон бүтээн байгуулалтууд ч нэмэгдлээ. Манайх одоогоор 6 салбартай. Тухайлбал мод үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуй, хоол үйлдвэрлэл, зочид буудал гээд. Эдгээртээ нийт гэрээт болон гэрээт бус 120 гаруй ажилтан албан хаагчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Миний хувьд компанийн гүйцэтгэх захирлын ажил үүргийг гүйцэтгэдэг. Голчлон үйлчилгээний салбаруудаа ресторан, зочид буудал, гоо сайхны салон, фитнэсс клуб, спиннингээ хариуцан ажиллаж байгаа. Бидний хувьд Улаанбаатар хотод очоод энэ бүхнийг бий болгоод амьдрах боломж байсан хэдий ч бид энэ нутагтаа эзэн нь байж нутгийнхаа хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулж, нутгийнхаа сайхан зон олонтойгоо хамтдаа ажиллаж амьдрах зорилго тэмүүлэлтэй явдаг. Бүтээн байгуулалтуудын өнгө төрх ерөнхий хэв маяг интерьер дизайныг манай хүн өөрөө гаргадаг. Бараг л барилгын инженер гэх үү дээ. Тэгээд л ярилцаж байгаад аль болох сүүлийн үеийн шинэлэг өнгө төрхийг бий болгох үүднээс ажлаа эхлүүлнэ шүү дээ.
-Ажилчдынхаа мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, зах зээлийн нийгэмд өрсөлдөх чадамжийг бий болгохын тулд хүмүүсээ байгууллагынхаа зардлаар гадаадад сургаж, мэргэжил дээшлүүлдэг гэж сонссон юм байна. Ингэж ажилтнаа бэлтгэж байхад тогтвор суурьшилтай ажлын байр бий болох нь дамжиггүй юм. Тухайн байгууллагыг дүгнэх хамгийн том үзүүлэлт нь ажлын байраа тогтвортой хадгалахад оршдог гэж ойлгодог. Энэ талаар таны үгийг сонсьё?
-Би ажилчидаа ямарч үед, хаана ч очсон аливааг мэддэг, хийж чаддаг, хөрвөх чадвартай байхыг зөвлөдөг, шаарддаг. Тэгээд ч хүний амьдралд мөнгө хэдий чухал ч хийж байгаа ажилдаа дуртай хайртай байх нь хамгаас илүү болов уу гэж бодож байна. Тиймээс тэднийгээ мэдээлэл олж авахад нь хэрэг болохуйц сургалтанд хамруулж мэргэжил дээшлүүлэх үүднээс бодитойгоор харуулах зэргээр аль болох сонсохоос илүү харах мэдрэхийг чухалчилдаг. Ингэснээрээ ажилчдад маань ажиллах урам зориг нэмэгдэж, өөрийн мэргэжил болон хийж буй ажлаараа бахархах, амьдрах итгэл, эрч хүч бий болдог. Цаашлаад компанийн үйл ажиллагаа хэвийн явагдахын зэрэгцээ ажлын байр тогтворжиж, улмаар компани өсөн дэвжихийн үндэс суурь нь болдог юмаа.
-Өнөөдрийн энэ өрсөлдөөнтэй цаг үед бизнесийн салбарт хүч үзнэ гэдэг тэр дундаа эмэгтэй хүний хувьд нэлээд тэвчээр шаардахаас гадна олон зүйлээ золиослоход хүрдэг гэж зарим хүмүүс ярьдаг юм билээ. Таны хувьд эрс шийдвэртэй орхисон, алхам хийсэн юу байдаг вэ. Өөрийн тань хамгийн их ойрын туслагч, дотны зөвлөгч чинь хэн бэ?
-Мэдээж эмэгтэй хүний хувьд бизнес хийнэ гэдэг хэцүү л дээ. Тухайн бизнесийнхээ талаар судалж мэдэх, төлөвлөх боловсруулах, бодитой болгохын тулд нэлээдгүй их ажлын ард гарч байж үр дүнгээ харна. Ажил бүтэх бүтэхгүй гээд асуудлууд тулгарна, тэр болгоноос шантраад ухрах юм бол санасан зорьсон маань биелэлээ олохгүй. Иймээс л зүтгэхээс өөр аргагүй. Харин хийсэн ажлынхаа ард гараад эргээд харахад хамтдаа зүтгэсэн хүн бүхэндээ талархаж тэднээрээ бахархдаг даа.
Би уг нь төрийн албандаа буцаад ажиллана гэж бодож явсан. Харин одоо хувийнхаа ажлыг л хийхээр шийдсэн. Учир нь би энэ бүхнийг бусдад даатгаад орхичихвол миний ажилчдыг яг бидэн шиг ойлгож мэдэрч, зовлон жаргал, амьдрал ахуйг нь хараад аваад явах ... гээд л асуудлууд их байна. Нэг ажилтаны ард 3 хүн гээд бодоход л маш олон хүний амьдрал биднийг хараад байж байгаа. Тийм болохоор хувийнхаа ажлыг тууштай хийхээр шийдсээн.
Миний хамгийн ойрын туслагч дотны зөвлөгч гэвэл миний хань. Би ханиараа маш их бахархдаг. Ямарваа нэгэн асуудлыг бид 2 заавал хамтдаа ярилцаж байж шийдвэрлэдэг.
-Танай компанийг нийгмийн хариуцлагаа нэлээд ухамсарласан, маш их хариуцлагатай ханддаг гэж сонссон. Ажилчдынхаа нийгмийн асуудлыг хэрхэн шийддэг вэ. Миний хувьд орох оронтой, унах унаатай болгосон хэд хэдэн ч хүмүүсийг харсан. Өөр ямар тусламж дэмжлэг үзүүлж байна. Жилдээ төчнөөн хүмүүсийнхээ амьдралд нь нэмэр болно гэсэн төлөвлөгөөтэй ажилладаг уу. Ер нь нийгмийн хариуцлага гэдэг зүйлийг өнөөдөр ихээхэн ярьдаг болж. Таныхаар нийгмийн хариуцлага гэдэг чухам юу юм бол . . .?
-Компани болоод ажилтан аль аль нь нийгмийн хариуцлагатай харилцан уялдаатай байх ёстой. Тийм байснаараа компанийн үйл ажиллагаа болоод ажилчдын маань ахуй амьдрал дээшилнэ. Манай компани 5 жил тасралтгүй ажилласан ажилтанаа орон сууц болон машин худалдан авахад нь тодорхой хэмжээгээр мөнгөн тусламж өгдөг. 10 жил ажилласан ажилтанд хувийн хашаа байшин барьж өгөх буюу байшингийн бүрэн модон материалыг өгдөг. Ажилтнууддаа бэлэг сэлт гэхээсээ илүү орох орон, унах унаатай болоход нь л тусалж дэмждэг. Мөн зөвхөн ажилтнууд гэлтгүй Сэлэнгэ нутгийнхаа маш олон айл өрхөд хашаа байшин худалдан авч өгөх буюу ажилчид маань хүртэл очиж байшин барьж өгсөн. Хамгийн сүүлд 2016 онд 27 дахь айлдаа буюу Сүхбаатар сумын 1-р багийн нэг өрхөд байшин барьж өгсөн. Түүнчлэн орон нутагт болж буй хүмүүнлэгийн ажлууд болон мөн орон нутгаа төлөөлөн тив дэлхийн уралдаан тэмцээнд явж буй хүүхдүүд гээд олон зүйлд хандив дэмжлэг үзүүлэхийг хичээж, үзүүлдэг. Ер нь нийгмийн хариуцлага гэдэг маань хувь хүний өөрийн ухамсар хандлага шүү дээ.
-Энэ их ажлын хажуугаар эмэгтэй л хүн болсон хойно ар гэртээ, хань ижилдээ, үр хүүхэддээ цаг заваа зориулах нь ойлгомжтой. Ажлын хувиараа хэрхэн төлөвлөн ажилладаг чинь сонирхол татаж байна л даа. Олон төрлийн арга хэмжээнүүдэд оролцох, хурал цуглаан, сургалт семинар гээд л . . . . ?
-Эмэгтэйчүүд бид чинь их дайчин шийдэмгий хүмүүс шүү дээ. Заримдаа ажил ихтэй маш завгүй үе байдаг ч аль болох амжуулахыг хичээдэг. Ажил ихтэй гээд гэр бүлээ орхигдуулж болохгүй. Амралтын өдрүүдээр хүүхдүүддээ чамин амттай хоол хийж өгдөг. Гэр бүлтэйгээ хамт байж, толгойгоо амраах чинь бөөн аз жаргал байдаг юм. Ер нь бол хоол хийх, өглөө алхах, салхинд гарах дуртай. Ажлын хувьд ажлаа төлөвлөнө, бичнэ, давхардуулахгүйн тулд аль болох хугацааг нь зохицуулна гээд л ажилладаг даа. Хурал, цуглаан сургалт гээд маш олон зүйлд амжиж оролцохыг хичээдэг. Хүмүүс ч их санал тавьдаг. Тэд миний төлөө санал тавьж байхад очихгүй бол би л тэр сайхан мэдээллээс хоцорч үлдэнэ. Тийм болохоор оролцоод л явдаг.
-Саяхан бас аймгийн татварын хэлтсээс шалгаруулдаг шилдэг татвар төлөгч байгууллагаар танай компани шалгарч шагнал авч байсан. Баяр хүргэе?
-Баярлалаа. Компани маань улсдаа төлөх татвараа төлж явсны нэг илрэл нь энэхүү шагнал болж ирсэнд баяртай байна. Цаашид улам л ихийг хийж бүтээх урам нэмэгдэж байна. Ярилцлагынхаа дашрамд Сэлэнгэ аймгийнхаа Татварын хэлтэсийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
-Танай ажилчид их сайхан харилцааны соёлтой, ёс суртахуун сайтай залуучууд харагддаг. Энэ байдлаас тань танай байгууллагын ёс зүйг дүгнэж болохоор юм шиг санагддаг юм. Ихэвчлэн залуу боловсон хүчин ихтэй юмаа даа?
-Компаний ажилчид дунд залуу ч хүн бий ахмад ч хүн байгаа. Бид хөгшин залуу гэж ялгалгүй өөрөө чадна гээд ажил хийхээр зориод ирж байгаа хүнийг цааш нь түлхдэгггүй. Тэдний ард ч амьдрал байгаа. Тэрчлэн групптэй ч хүнд ажлын байр гаргадаг. Харин үйлчилгээний ажилтнууд маань ихэнх нь залуучууд бий. Компанийнхаа ажилчдад ажил мэргэжлийн онцлогт нь тохируулаад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа болон хувь хүний хандлага, харилцаа, үйлчилгээний соёл гэх зэргээр холбогдох байгууллагатай хамтран сургалтуудыг нэлээд зохион явуулдаг. Энэ нь аль аль талаараа ажилтан, ажил олгогч нарт үр дүнгээ өгдөг юм. Жил бүр 4-5 оюутанд ажлын байр гаргаж байгаа. Энэ жил эхнээсээ 2 оюутан маань ирээд ажилдаа орчихоод байна. Шинэ ажилтан маш амархан дасдаг. Ажилчид маань их сайхан нийтэч, нөхөрсөг, ямарч тохиолдолд дэргэд нь байж чаддаг, хамт олонч мундаг хүмүүс дээ. Манайх аль ч салбартаа цахим орчинг бүрдүүлж чадсан. Үйлчлүүлэгч нарынхаа тав тухийг хангахын зэрэгцээ ажилчид хүртэл мэдээ мэдээллээ олж авахад хэрэгтэй байдаг юм.
-Танай гэр бүлийн хамгийн ихээр эрхэмлэн үзэж амьдралынхаа чиг шугам болгож явдаг ямар зүйл байдаг Гэр бүлээ товчхон танилцуулаач?
-Миний гэр бүлийн амьдралынхаа чиг болгон эрхэмлэдэг зүйл бол шударга, хөдөлмөрч, тэвчээртэй, тууштай зорилготой байхыг өөрсдөдөө болоод хүүхдүүддээ байнга хэлж сургадаг. Энэ бүхний эзэн нь байж амжилтанд хүрнэ гэдгийг л эрхэмлэдэг. Би хань, хүү, охин, зээгийнхээ хамт амьдардаг. Миний ханийг Доржийн Бадрах гэдэг. “ШинэБадрах” ХХК-ийн ерөнхий захирал, Сэлэнгэ аймгийн ИТХ-ийн тэргүүлэгч. Охин Б.ШинэБаяр энэ жил МУИС-ийн хуулийн сургуулийг эрх зүйч мэргэжилээр төгсөж байгаа. Хүү Б.Шинэтулга Улсын тэргүүний 4-р сургуульд 5–р ангид сурдаг. Зээ охин М.Анунгоо маань 2 настай цэцэрлэгт явдаг.
-Ё.Батзул гэж хэн бэ. Өөрийгөө товч үгээр илэрхийлээч гэвэл. . . ?
-Батзул бол энгийн гэр бүлийн эгэл амьдралаас төрсөн айлын отгон охин. Миний хувьд би хэн бэ гэдгээ гэр бүлтэй үр хүүхэдтэй болсон цагаас эхлээд илүүтэйгээр мэдэрч эхэлсэн. Би ханьдаа, үр хүүхдүүддээ, аав ээж, ах дүүдээ маш их хэрэгтэй хүн. Мөн бусдад сайхан энерги, эрч хүч итгэл хайрлах дуртай. Өөрөөрөө байхыг эрхэмлэдэг тийм л хүн дээ.
-Өөрийн тань хүндэлж, үлгэр дууриал авч явдаг хүн хэн вэ?
-Би тэр энэ хүн гэдэггүй. Ер нь хэн, хаана хөдөлмөрлөж бусдад илт харагдахуйц бүтээн байгуулалт хийж байна, тэр хүнийг болоод бүтээлийг нь хараад суралцаж, санаа авч, харилцан ярилцаж явдаг. Жинхэнэ бизнес хүнд дайсан байдаггүй гэдэг. Санаа бодлоо солилцож, бие биедээ тусалж явснаараа бизнес нь улам л өргөжинө. Тэр л хөдөлмөрч бүтээгч хүмүүсийг хүндэлж тэднээс үлгэр дууриалал авч, чаддаг зүйлээ хэлж, чадахгүйгээ мэдэж явдаг даа. Ер нь эмэгтэй хүн өөрөө дотоод сэтгэл гадаад төрхөөрөө ч гоё байх хэрэгтэй. Би Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Бриллиант клуб”-ын бүсгүйчүүдийг хараад бахархдаг. Мундаг хөдөлмөрч дайчин бүсгүйчүүдийн нэгдэл. Удахгүй тэр бүсгүйчүүдтэй уулзаж аймгийнхаа бизнэс эрхлэгч эмэгтэйчүүдтэй хамтарсан уулзалт зохион байгуулахаар төлөвлөөд байгаа.
-Ё.Батзул хэмээх хатагтайн хамгийн эрхэм нандин үнэт зүйл юу юм бол?
-Миний хамгаас эрхэм нандин үнэт зүйл бол гэр бүл. Гэр бүл аз жаргалтай тогтвортой амар тайван байна гэдэг улс эх орны минь хөгжлийн эх үндэс суурь юм. Ямарч үед дэргэд минь байж жаргал зовлонгоо хамтдаа хуваалцаж явдаг миний хань бол эр хүний ноён нуруутай эрхэм хүн. Мөн бидний наднин хайраас ургасан бяцхан хайрууд минь эрхмээс эрхэм. Энэ бүхэн минь миний ажил амьдралын минь агуу том боть юм шүү дээ.
-Компанийн ажлаас гадна төрийн бус хэдэн ч байгууллагын тэргүүнээр ажилладаг байхаа. Энэ талаараа тодруулаач?
-Төрийн бус байгууллагийн үйл ажиллагаа явуулна гэдэг амаргүй. Хамгийн гол нь сэтгэлтэй байхад л ажлууд аяндаа бүтдэг. Миний хувьд Сэлэнгэ аймгийн Үсчин гоо сайханчдын холбоо, Тогоочдын холбоо, Баялаг бүтээгчдийн холбоо, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо зэрэг ТББ-дын удирдах зөвлөлд ажилладаг. Заримдаа өөрийгөө хүмүүст худаг усны дарга гэх нь холгүй байнаа гээд л инээдэг юм. Дарга удирдах албан тушаалдаа гол нь биш. Энэ сайхан нутгийнхаа иргэдийн сайн сайхан, сэтгэл дүүрэн амьдрах боломж нөхцлийг бүрдүүлэхийн тулд өөрийн санаа бодлоо илэрхийлж хэрэгжүүлж явахын төлөө юм шүү дээ. Эдгээр холбоодууд надад санал тавьснаар би хүлээн зөвшөөрч, элсэн ороод ажиллаж байна даа. Үсчин гоо сайханчдын холбоо маань аймгийн хэмжээнд урлаг, спортын анхдугаар наадам хийж маш амжилттай зохион байгуулсан. Удахгүй аймгийнхаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэйгээ хамтарсан уулзалт зохион байгуулахаар төлөвлөөд байгаа. Түүнчлэн эмэгтэйчүүддээ өөдрөг явах эрч хүч, хүсэл зориг өгч сэтгэлийг нь сэргээх зэрэг сургалтууд явуулна гэж бодож байна. Хийх ажил маш их байна. Хувийнхаа ажлын хажуугаар амжуулна даа.
-Таны ажилдаа баримталдаг арга барил тань юу вэ?
-Миний ажилдаа баримталдаг арга барил гэвэл алсын хараатай эрхэм зорилготой, хурдтай ажиллах нь чухал. Би ер нь ширээний ард суугаад байдаггүй. Зарим тохиолдолд өөрөө ч ажилтнууд дундаа ороод ажлаа хамтдаа хийгээд л явдаг. Ер нь нэг хүн гэхээсээ илүүтэй багаар ажиллахыг чухалчилдаг. Учир нь багийн ажил гэдэг бол амжилтын эх үндэс.
-Таны өөртөө болоод ажилдаа ханддаг гол зарчим гэвэл?
-Миний хамгийн гол зарчим бол хүнд итгэх. Цаашлаад тэрхүү итгэлийг даах нь хамгаас чухал. Итгэлцлэл, сэтгэл дээр тулгуурлаж ажил явагддаг. Мөн цаг баримтлах ёстой. Хоцрохын хамгийн тодорхой шалтгаан нь завтай байсанд л байдаг гэж нэгэн нэрт яруу найрагч хэлсэн байдаг. Хүн бүрт байдаг ганц зүйл бол цаг. Юу ч үгүй ядуу хүнд хүртэл цаг л байдаг. Тиймээс чи баян их цаг ав, чи ядуу бага цаг ав гэхгүйгээс хойш цагийг үр бүтээлтэй яг цагт нь хийх хэрэгтэй.
-Таны амьдралаас олж авдаг хамгийн гол баяр баясгалан тань юу бол?
-Хүн байгаа юмандаа сэтгэл хангалуун байх нь чухал. Миний амьдралаасаа олж авдаг баяр баясгалан маань гэвэл мэдээж миний хань, гэр бүл үр хүүхдүүд минь. Энэ хэд маань миний амьдралын гол утга учир баяр баясгалан. Түүнчлэн хийж бүтээж хөдөлмөрлөж байгаа бүхэн минь аз жаргал, баяр баясгалангийн зүг рүү хийж байгаа алхам болохоор сэтгэл хангалуун явдаг.
-Ийм дайчин, оюунлаг, хөдөлмөрч бүсгүйтэй уулзсаных хобби сонирхолыг нь асуухгүй, түүний талаар хөөрөлдөхгүй байж болохгүй биздээ. Эрчүүдтэй мөр зэрэгцэн эрийн шандас сорьсон адуу хэмээх хийморлог амьтныг сонирхож, хурдан морь сонирхон оролдож, аймгийн алдарт уяач хэмээх эрхэм цолны эзэн болж чадсан амжилтаар чинь бахархаж байна. Бас яаж яваад энэ морь малтай холбогдов. Эмэгтэй хүн бүхний нийтлэг сонирхол энэ зүйл биш болов уу. Тэгэхээр та өөрөө их өвөрмөц, сонин хоббитой, бас эршүүд зан чанартай хүн юм гэвэл санаа нийлэх үү?
-Ер нь оноод л хэлчлээ. Манай Сэлэнгэ нутгийн уяач, урт шар гэж хочтой Энэбиш гээд аавын минь багийн найз сайхан хүн байсан юм. Тэднийд хүүхэд байхдаа зуны амралтаараа очиж морь унаж сурсан. Их чанга хүн байсан юм. Тэнд л монгол ахуй, монгол хүн, ёс жудаг гэдгийг илүү ихээр мэдэрсэн юм шиг. Мөн найзтайгаа аавынд нь очиж морь унадаг. Ер нь наадам болгоныг морь унаж үздэг байлаа. Би их эршүүд зантай, хэр баргийн юмнаас айгаад байдаггүй, хэнэггүй талдаа хүн л дээ. Одоо ч хааяа хурдан мориныхоо хүүхдүүдтэйгээ нийлээд хөдөө морь унаад уралдчихдаг юм. Өөрийн эрхгүй л морь луугаа орчихдог. Монгол хүн бүр морио дээдэлж явах хэрэгтэй.
Аймгийн алдарт уяач хэмээх эрхэм цолыг авсандаа баяртай байгаа. Хурдан буянт хүлгүүдийн маань хийморь магнай дээр минь заларсан болохоор миний хувьд маш хүндтэй цол юм. Энэ ярилцлагаар дамжуулаад Сэлэнгэ аймгийн “Буган халиун-Ажнай” МСУХ-доо баярласанаа илэрхийлье. Мөн нийт уяачиддаа болон унаач хүүхдүүддээ морь нь хурдан, уяа хөнгөн, хүүхэд цовоо, хүлэг нь цоллуулах болтугай гэж ерөөе.
-Өөрийг тань бас шаггүй яруу найрагч гэж сонссон шүү. Энэ талаараа сонирхуулаач. Ямар уран бүтээл туурьвиж байна даа?
-/инээв/. Завтай үедээ хааяа мөр холбоноо. Сэлэнгэ аймгийн Прокурорын газрынхаа 80 жилийн ойд зориулсан “Бид Сэлэнгийн Прокурорынхон”, мөн Архангай нутгийн бишрэх гайхамшигуудыг магтсан “Аавын минь нутаг” гэх зэрэг шүлэгнүүд маань дуу болон төрсөн байгаа. Гурван том буян байдгийн нэг нь номын цагаан буян гэдэг. Тийм болохоор өөрийнхөө шүлгүүдээр ном гаргах бодол тээж яваа
-Мэдээж хүн ирээдүйгээ харж, төлөвлөж амьдардаг. Цаашдын тань зорилго төлөвлөгөөг сонирхож болох уу?
-Цаашдын зорилго төлөвлөсөн ажил зөндөө л байна. Ойрын хугацаанд гэвэл тун удахгүй “Аз жаргалын асар” гээд гэр бүл, найз нөхөд, хамт олноороо цагийг зугаатай өнгөрүүлэх бас нэгэн шинэлэг орчин бүрдүүлэхээр зорьж байгаа. Хэтийн төлөвлөгөө гэвэл маш гоё тохилог хүүхдийн амралтын зуслантай болох бодолтой байгаа. Бид зуныг зүгээр өнгөрөөж суудаггүй гэх үү дээ. Энэ зун сайхан амарна ийш тийшээ явнаа гэчихээд л нэг л мэдэхэд нэг юм эхлүүлчихдэг. Манай хүн нэг ажил эхлүүлвэл заавал дуусгадаг хүн дээ. Ажил төрлөө амжуулаад үр хүүхдүүдтэйгээ гэр бүлийнхэнтэйгээ хөдөө амарч аялал зугаалгаар явах сайхан байдаг юм.
-Тун удахгүй Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болох гэж байна. Бяцхан иргэддээ зориулан танай компанийн зүгээс ямар бэлэг барихаар зэхэж байна даа?
-Хүүхэд бүрийг баярлуулах, тэдэнд нэг ч гэсэн өдрийг аз жаргалаар дүүрэн өнгөрүүлэх, мөн гэр бүлийн бахархлыг бий болгох зорилгоор “Аз жаргалтай гэр бүл” тэмцээнийг 7-9 насны хүүхдүүдийн дунд аав ээжийнх нь хамтаар зохион байгуулахаар бэлтгэлээ хангасан байгаа. Энэ үйл ажиллагаанд Сүхбаатар сумын 8 багийн хүүхдүүдээ хамруулна.
-Үнэхээр бүтээлч бүсгүй гэхээс яахав. Цаг зав гарган ярилцлага өгсөнд баярлалаа. Амжилт хүсье.
Баярлалаа. Танд ч бас бүтээн туурвих их ажилд тань амжилт хүсье.

Ч.Отгонцэцэг