Улсын хошой аварга Ахмадын байгууллага хийснээ дүгнэж, хийхээ зөвлөлдлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдсан Аймгийн ахмадын хорооны удирдах ажилтнуудын зөвлөлгөөн энэ сарын 25-наас 27-ны өдрүүдэд Шаамар суманд амжилттай боллоо.
Зөвлөлгөөний эхэнд ахмадууд Шаамар сум дахь “Партизаны хөшөө”-д цэцэг өргөж, эх орныхоо төлөө үнэнчээр зүтгэж үүрд мөнхөрсөн эр цэргүүддээ хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Оюундарь шинэчлэгдэн батлагдсан “Ахмад настны тухай” хуулийг орон нутагтаа гардуулж өгөх ажиллагаанд оролцож, аймгийн Ахмадын Хорооны гишүүд, Ахмад настнууддаа хүлээлгэн өгч, хуулиа хэрэгжүүлэн ажиллахыг уриалж, ахмадууддаа амжилт хүслээ.
Ирээдүй залуу хойч үедээ хөдөлмөрч, бүтээлч, сайхан үйл хэргээрээ үлгэр дууриал болж яваа Сэлэнгэ аймгийн ахмадууд ийнхүү зөвлөлдөж хийсэн бүтээснээ тайлагнан, цаашид хийх ажил үйлсээ хэлэлцэн нэгэн шийдэлд хүрч байна. Зөвлөлгөөний үеэр ахмадууд маань олон шинэлэг, бүтээлч арга хэмжээнүүдийг зохион байгуулж байлаа. Үүний нэг нь Орхон сумын Ахмадын хорооны туршлагаар гэр бүлийн бат бэх байдлыг хангах, үнэ цэнийг дээшлүүлэх зорилгоор Гэр бүлийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа болсон юм. Энэхүү тангараг өргөх ёслолд Сүхбаатар сумын иргэн О.Анхболд, Шаамар сумын иргэн Г.Отгонпүрэв, Дулаанхаан тосгоны иргэн Б.Бүтэмж нарын гэр бүл оролцож, тангараг өргөн аймгийн Ахмадын хорооны дарга Р.Ганхуягаас батламж гардан авлаа. Ахмадууд зөвхөн зөвлөлдөх бус урлаг, спортын тэмцээн уралдаан зохион байгуулах, дуулах өдөр дуун цэнгүүн өдөрлөг зохион байгуулах зэргээр хөгжилдлөө.
Зөвлөлгөөний үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Ахмадын хорооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар, Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Э.Оюунболд, Аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа, ОХУ-ын Хиагт хотын Ахмадын хорооны дарга Очиров.Ц.Р, Дархан-Уул аймгийн Ахмадын хороны дарга н.Энхтайван, Шаамар сумын Засаг дарга М.Баярбаатар нар урилгаар, мөн сумдын Засаг дарга нар, Тамгын газрын дарга нар, “Бэлчир”, “Сэлэнгэ”, “Ерөө”, “Орхон”, “Хараа” 5 бүсийн ахмадын хороодын дарга нар болон бусад зочид төлөөлөгчид оролцлоо.

Ч.Отгонцэцэг