Цахим гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэхийг анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас сэрэмжлүүлэг мэдээ хүргэж байна. Тодруулбал сүүлийн үед цахим ертөнцөөр сурталчилгаа явуулж олон хүмүүсийг хохиролд хүргээд байгаа gtaim сүлжээнд холбогдож хохирогч болсон иргэдийг тогтоохоор ажиллаж байгаа аж.
Сүүлийн үед төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Жи Тайм” гэх сүлжээний гэмт хэргийн талаар мэдээлэл хүргэж энэ төрлийн гэмт хэрэгт өртөхгүй байхыг сануулаад байгаа. Сэлэнгэ аймгийн тухайд “Жи Тайм” гэх сүлжээний гэмт хэрэгт хохирогч болсон хэд хэдэн тохиолдол бүртгэгдэн цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаар аймгийн Цагдаагийн газрын сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн н.Батсүх хэллээ. Тэрээр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас энэ төрлийн гэмт үйлдэлд хохирогч болсон иргэдийг шалгаж байгаа учраас энэ хэрэгт өртсөн байж болзошгүй иргэд байвал аймгийн Цагдаагийн газрын сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэнд яаралтай хандахыг зөвлөлөө. Мөн сүүлийн үед ОХУ-аас гаралтай Цэнхэр халим хэмээх цахим тоглоомын гэмт хэрэгт өсвөр насны хүүхдүүд донтох хандлага ихсэж байгааг ч анхааруулсан юм. Иймээс энэ төрлийн гэмт хэргээс хол байхыг аймгийн Цагдаагийн газраас анхааруулж байна.

Ч.Отгонцэцэг