Цагдаагийн албан хаагч сонор сэрэмжтэй ажиллажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлагч Б.Цолмон сонор сэрэмжтэй, түргэн шуурхай ажилласны улмаас хүний амь насыг аварчээ.
Энэ сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн Жаргалант хотхоны 4-88 тоотод оршин суух иргэн Н нь 1 нас 2 сартай хүүгээ унтаж байхад нь түр орхин дэлгүүр ороод гарсан байна. Энэ үед хүү сэрэн цахилгаан зуухаа залгасны улмаас гал түймэр гарах аюултай нөхцөл байдал үүссэн аж. Энэхүү байдлыг эргүүл хийж явсан Цагдаагийн хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлагч Б.Цолмон сонор сэрэмжтэй, түргэн шуурхай ажиллаж хүүгийн амь насыг аварчээ. Аврагдсан хүүгийн эцэг, эх Цагдаагийн байгууллагад болон ажилтанд Б.Цолмон нарт чин сэтгэлээсээ талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүлсэн байна.
Ч.Отгонцэцэг