"Их-7"-гийн удирдагчид худалдааны асуудлаар тохиролцоонд хүрэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2017-05-27 08:30:29
ТАОРМИНА. /Reuters/. “Их-7” бүлгийн гишүүн улс орнуудын удирдагчид шударга бус худалдааны бодлогууд хэрэгжүүлэхээс татгалзаж, чөлөөт бөгөөд шударга худалдааг хөхиүлэн дэмжихээр тохиролцжээ.

Италийн Сицили арлын өмнөд хэсэгт орших Таормина хотод “Их-7”-гийн удирдагчдын хоёр өдрийн Дээд хэмжээний уулзалт өчигдөр эхэлсэн юм. Уулзалтын эхний өдөр удирдагчид дэлхийн эдийн засгийн байдал ба худалдааны асуудлыг авч хэлэлцсэн байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээрээс улсаа гаргахаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп төлөвлөж байгаа билээ. Удирдагчид мөн түүний энэ төлөвлөгөөг өчигдөр авч хэлэлцсэн аж.
 
Парисын хэлэлцээрээс гарахгүй байхыг Д.Трампт Японы Ерөнхий сайд Шинзо Абэ уриалахын сацуу “дэлхийн дулаарлын асуудлыг шийдвэрлэхэд АНУ цаашид ч тэргүүлэх үүрэг гүйцэтгэх нь чухал” гэжээ.

Өнөөдөр “Их-7”-гийн удирдагчид цагаачлал, дүрвэгчид болон бусад асуудлыг хэлэлцэж, дараа  нь хамтарсан мэдэгдэл гаргасанаар энэ удаагийн Дээд хэмжээний уулзалт өндөрлөнө.
 
Г.Доржханд

相关新闻