Төсвийн тодотголыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-10-29 09:03:59

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагт эхэлж, хоёр асуудал хэлэлцэнэ.

Чуулган 2015 оны төсвийн тодотголын хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ. Өчигдөр уг асуудлыг хэлэлцэх явцад ажлын цаг дууссан тул түр хойшлуулсан билээ. УИХ дахь нам, эвслийн бүлгүүд төсвийн тодотголтой холбоотой санал, дүгнэлтээ танилцуулсан. Харин өнөөдөр гишүүдийн асуулт хариултаар үргэлжлэх юм.

Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Ч.Ариунболд

相关新闻