Дахин нэг сурагчийн цогцос "Севол" гатлага онгоцноос олдлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-05-26 16:11:48
СӨҮЛ./Yonhap/. 2014 онд болсон ослын улмаас сураггүй алга болсон нэгэн сурагчийн цогцсыг "Севол" гатлага онгоцны дотроос 5 дугаар сарын дундуур гарган авсан байна. 5 дугаар сарын 13-ны өдөр харьцангуй бүрэн бүтэн байдалтай олдсон уг цогцос ДНХ-гийн шинжилгээгээр Чо Юн Ва гэдэг охиных болох нь тогтоогджээ.
 
4 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн сураггүй болсонд тооцогдож байсан 9 хүнээс цогцос нь олдсон гурав дахь хүн нь Чо нь болж байна.   

Хөлөг онгоцон дотроос өөр бусад яснууд олдсон нь сурагч Хео Да Ён болон багш Ко Чан Сок нарынх болохыг тогтоожээ. Онгоцны дотроос олдсон бусад цогцсуудыг таних ажиллагааг холбогдох албаныхан явуулж байгаа юм. 
 
2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Өмнөд Солонгосын баруун өмнөд эрэгт Жиндо арлын ойролцоо явж байсан 6 800 тонн жинтэй "Севол" гатлага онгоц живсний улмаас 304 хүн амь үрэгдсэн билээ. Тэдний ихэнх нь аяллаар явж байсан дунд сургуулийн сурагчид байжээ. 

Өнгөрсөн сард уг онгоцыг тэнгисийн ёроолоос татаж гарган Сөүл хотоос өмнө зүгт 410 км-ийн зайд орших Мокпо боомтод авчраад байна. 
Х.Сарнай

 


相关新闻