Венесуэльд эсэргүүцлийн жагсаалын үеэр амиа алдсан хүмүүсийн тоо 60-д хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
КАРАКАС. /Sputnik/. Эдийн засгийн хямралд ороод байгаа Венесуэль улсад хоёр сарын өмнө засгийн газрын эсрэг жагсаал эхэлснээс хойш амиа алдсан хүмүүсийн тоо 60-д хүрээд байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, эсэргүүцлийн жагсаалын үеэр амиа алдсан 60 хүний дотор Үндэсний гвардын нэг цэрэг болон хоёр цагдаа байжээ. Бусад нь энгийн иргэд бөгөөд тэдний ес нь 14-18 насны хүүхэд аж.
Социалист үзэл баримтлалтай Ерөнхийлөгч Николас Мадурог шүүмжлэгчид болон аюулаас хамгаалах хүчнийхний хооронд дэгдсэн мөргөлдөөний үеэр гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо 1000-аас давжээ.
Газрын тосны нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг болох Венесуэль улсад өргөн хэрэглээний бараа хомсдож, эдийн засгийн хямрал гүнзгийрсэн нь Засгийн газар буруу удирдсанаас үүдэлтэй гэж тус улсын сөрөг хүчнийхэн үзэж байна.

Г.Доржханд