Ливийн эргийн харуулынхан дүрвэгчдийн завь руу гал нээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-05-26 10:24:19
ТРИПОЛИ. /Al jazeera/. Аврах багийнхан Газар Дундын тэнгист аврах ажиллагаа явуулж байх үед Ливийн эргийн харуулууд дүрвэгчдийг тээвэрлэж явсан хоёр завь руу гал нээсэн гэж аврах багийн ажилтнууд ярьжээ.

Ливийн эргийн харуулын алба үүнийг эрс үгүйсгээд, баримт нотолгоо үзүүлэхийг шаардсан байна. Францын "SOS Mediterranee",  "Doctors Without Borders" /MSF/ төрийн бус байгууллагууд болон Италийн Хүүхдийг хамгаалах байгууллага, Германы "Jugend Rettet" зэрэг дөрвөн байгууллагын ажилтнууд дүрвэгчдийг аврахаар ажиллаж байх үед Ливийн эргийн хамгаалалтын албаны онцлох тэмдэг бүхий хөнгөн хөлөг онгоц тухайн газарт ирсэн байна.

Аврах ажиллагаа явагдаж байгаа уг газарт хөлөг онгоц асар хурдтайгаар дөхөн ирж, том давалгаа үүсгэсний улмаас дүрвэгчид аврагчдын өгсөн хийлдэг завь руу гарахад хүндрэлтэй болжээ. Гал нээж эхлэх үед 70 орчим хүн далай руу үсэрсэн гэж гэрчүүд ярьж байна.
Х.Сарнай 

 

相关新闻