Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн жишиг орчинг бий болгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадваржуулах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг “Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төвийн төлөөллийг аймгийн удирдлагууд хүлээн авч уулзлаа. Тус байгууллага нь хөгжлийн бэрхшээлийн хүндрэл, хэлбэрэээс үл хамааран бие даан амьдрах үзэл баримтлалыг төлөвшүүлэн хэрэгжүүлэх, хүртээмжтэй саадгүй орчныг бий болгох зорилгоор үйл ажиллагаа явуулдаг ажээ. Тэд Өмнөговь аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн ямар бодлого хөтөлбөрийг баримтлан ажиллаж байгаатай танилцсан юм.
Өмнөговь аймаг нь 2017 онд аймгийн ЗДТГ-ыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн жишиг орчин болгон тохижуулах ажээ. Мөн Засаг даргын дэргэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийг байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээг бий болгох, ЕБС, цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ангийг бий болгож, сурч боловсрох орчин нөхцөлийг илүү сайжруулахаар ажиллаж байгаа юм.
Тус аймагт 1500 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг бөгөөд тэднийг бүхий л талаар дэмжиж, хамгийн ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлж хамтран ажиллахаар олон ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байгааг албаны хүмүүс онцолж байлаа.
Д.Мишигсүрэн