Жакартад болсон дэлбэрэлтэд өртөн цагдаагийн 3 ажилтан амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-05-25 10:24:16
ЖАКАРТА./BBC/. Лхагва гарагт Индонезийн нийслэл Жакарта хотод амиа золиослогчийн үйлдсэн байж болзошгүй халдлагыг тус улсын цагдаагийн газар мөрдөн шалгаж байна.
 
Нийслэл хотын зүүн дүүрэгт оройны 21:00 цагийн үед автобусны буудлын ойролцоо хоёр удаа дэлбэрэлт болсны улмаас цагдаагийн гурван албан хаагч амь үрэгдсэн гэж цагдаагийн газраас мэдээллээ.
 
Хэргийн газраас амиа золиослон халдлага үйлдсэн байж болзошгүй хоёр сэжигтний цогцсыг олсон байна. Цагдаагийн газрын мэдээлснээр, дэлбэрэлт болсон газрын ойролцоо парад зохион байгуулахаар төлөвлөж байсан бөгөөд цагдаагийн ажилтнуудыг татан авчирсан байжээ.

Өнгөрсөн оны 1 дүгээр сард “Лалын улс” бүлэглэлийг дэмжигчид Жакарта хотын төвд бөмбөг дэлбэлж, эмх замбараагүй гал нээсний улмаас 4 хүн амиа алдсан хэрэг гарсан юм.
Х.Сарнай


 

 
相关新闻