300 малчин өрх,4000 мал үерийн бүсээс нүүлгэн шилжүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Энэ оны 05 дугаар сарын 22-ны байдлаар Алтайн нуруунаас усжих Булган гол үерийн түвшнээс 33см-ээр даван үерлэж байна. Цаашид голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байгаа тул голуудын сав газраар нутаглаж буй малчид, тухайн чиглэлд зорчиж буй тээвэрчид, ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөө онцгойлон анхааруулж байна.
Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог Булган суманд Булган голын үерийн байдалтай газар дээр нь очиж танилцлаа. Тэрээр тус сумын Байтаг, Алагтолгой багуудаар орж, малчид болон сумын удирдлагуудаас мэдээлэл авч үерийн замаас айл өрхүүдийг нүүлгэх бензин шатахууны асуудлыг шийдлээ. Одоогоор үерийн түвшин буурч, 300 малчин өрх, 4000 орчим мал сүргийг үерийн бүсээс нүүлгэн шилжүүлж үерийн улмаас ямар нэгэн хохирол гараагүй байна.

А.Бямбасүрэн