Өөр өнцөг клуб “Хөгжилтэй агшин” гэрэл зургийн уралдаан явууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-05-24 09:27:59
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, гэрэл зураг сонирхогчдын Өөр өнцөг клуб хамтран “Хөгжилтэй агшин” гэрэл зургийн уралдаан зохион байгуулжээ.
Дээрх уралдааны 1 дүгээр байрыг гэрэл зурагчин Б.Баатарсүрэнгийн “Эрхийтэй усан үзмэн чихэр”, 2 дугаар байрыг зурагчин Т.Өнөрзаяагийн “Улаан хамарт” 3 дугаар байрыг зурагчин О.Энхбаярын “Таны хамар цэвэрхэн үү” зураг тус тус шалгарсан байна.
Ховд аймгийн гэрэл зураг сонирхогчдын "ӨӨР ӨНЦӨГ" клуб гэрэл зураг сонирхогч 20-иод гишүүнтэй, клубын залуучууд амралт,чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхэд үлгэр дууриал үзүлж чаддаг авьяаслаг залуучуудаас бүрддэг.
Тэд  гэрэл зургийн аялал, гэрэл зургийн сургалт, гэрэл зурагчдын уулзалт, олон нийтийн үйл ажиллагаа, гэрэл зургийн үзэсгэлэн, уралдаан зохион байгуулж, дүрс бичлэг хийх, гэрэл зургийн худалдаа, захиалгаар гэрэл зураг авах зэргээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
А.Бямбасүрэн
相关新闻