Хүүхдүүд тамхины ишний хаягдал түүжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Албан газар байгууллагууд дэргэдээ тамхи татах цэг бий болгох, хог хаягдлыг багасгах, орчиндоо хор нөлөө үзүүлэхгүй байхыг анхааруулсан сурталчилгаа, зурагт хуудас бүхий мэдээлэл хийсэн байна.
Ингэснээр хотын төв талбай, үйлчилгээний байгууллага, сургууль, томоохон худалдааны төвүүдийн дэргэд тамхины иш хаяж, орчин бохирдуулах нь багасч байгаа нь нүдэнд илт байна.
Жаргалант сумын 12 жилийн 7 дугаар дунд сургуулийн хүүхдүүд өөрсдөө санаачлан “Тамхины ишний хаягдалгүй ХОТ болцгооё” уриалга гаргаж, үе тэнгийнхээ хүүхдүүдэд үлгэр дууриал үзүүлж байна.
Хүүхдүүд ойр орчныхоо гудамж талбайгаас нийтдээ 35,0 мянган тамхины иш түүж, гялгар уутанд хийж цэгцлэн байгаль орчиноо цэвэрлэсэн байна.
Тус сургуулийн хүүхдүүдийн гаргасан санаачлагыг Жаргалант сумын сургуулиуд, эко бүлгийн сурагчид дэмжиж байна.

А.Бямбасүрэн