Сэлэнгэ аймгийн нутгаар маргааш агаартаа 32 градус давж хална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-05-23 17:49:43
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс дараах сэрэмжлүүлэг мэдээ гаргалаа. 2017 оны 5 дугаар сарын 23-ны 20 цагаас 5 дугаар сарын 24-ний 20 цаг хүртэлх хугацаанд өдөртөө 29-34 градус хүрч агаарт 32 градус давж халахыг иргэд олон нийтэд анхааруулж байна.
Энэ үеэр Сэлэнгэ аймгийн бүх сумдын нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруунаас 5-10 м/сек. Шөнөдөө 8-13 градус, өдөртөө 29-34 градус  байх нь.
Мөн 2017 оны 5-р сарын 25-наас 5-р сарын 29-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэлээ. Тодруулбал 26-нд нутгийн баруун хэсгээр, 27-нд нийт нутгаар бороо орно. Салхи баруунаас 5-10 м/сек. Шөнөдөө 9-14 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна. 27-ноос сэрүүсч шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан байх ажээ.
Ч.Отгонцэцэг
相关新闻