“Хангинахын шугуйн шагайн тойром” боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Дөрвөн зууны тэртээгээс улбаатай гэгддэг “Хангинахын шугуйн шагайн тойром” боллоо.
Энэ жилийн тойромд Булган, Орхон, Дархан-Уул, Өвөрхангай аймаг, Улаанбаатар хотын 28 багийн 200 гаруй шагайчид цэц мэргэнээ сорьжээ.
Багийн харваанд Булган аймгийн Сайхан сумын харьяат Монгол Улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер Л.Түвшинжаргал ахлагчтай “Илчит металл” ХХК-ий баг түрүүлж, Орхон сумын харьяат Монгол Улсын хошой мэргэн, спортын мастер ахлагчтай “Орхон” баг, Сэлэнгэ аймгийн Хөтөл тосгоны Монгол Улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер Б.Батбаатар ахлагчтай баг хоёр, гуравдугаар байрт орлоо.
Цуваа харваанд Булган аймгийн Хангал сумын харьяат Монгол Улсын гарамгай мэргэн Н.Энхтөр, мөн сумын харьяат аймгийн гоц мэргэн Д.Батхуяг, Сэлэнгэ сумын залуу харваач Л.Эрдэнэбаяр нар эхний гурван байранд шалгарлаа.
Ахмадуудын чавхаар шагай харвах төрөлд багийн харваанд М.Шагдарсүрэн ахлагчтай Тэшиг сумын баг, цуваа харваанд мөн сумын Р.Бумбага түрүүлсэн байна.
Аймгийн аялал жуулчлалын эвент арга хэмжээ болгож “Хангинахын шугуйн шагайн харваа”-г 4 дэх жилдээ зохион байгуулсан бөгөөд аялал жуулчид, сонирхогчид өмнөхөөс жилүүдээс бага оролцжээ.

М.Батжаргал