Шилдэг тамирчид Азийн аваргад өрсөлдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-05-22 16:27:06
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Шатрын холбооны тэргүүн Э.Гурванбаатар хэлэхдээ:  Улс аймгийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс шалгарсан шилдэг өсвөрийн баг тамирчдыг ирэх сард болох “Азийн аварга шалгаруулах тэмцээн”-д бэлтгэж оролцуулна гэв.

Төв аймгийн “Шатрын холбоо”-ны үйл ажиллагааг сурталчлах, ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудын оюун ухааныг хөгжүүлэх, ахмад шатарчдын туршлагаас суралцах, шатрын спортыг дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй “Өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн”-д нийт 90 гаруй тамирчид хоорондоо өрсөлдөв.

Төв аймгийн шатрын холбооноос зохион байгуулж буй тэмцээнд найм хүртэлх насны ангилалд хөвгүүдээс Борнуур сумын Б.Мөнхтулга, охидоос “Хүмүүн цогцолбор” сургуулийн Б.Энхсувд шалгарсан бол 9-10 насны ангилалд хөвгүүдээс Заамар сумын Б.Түвшинбилэг, охидоос Угтаалцайдам сумын Ч.Нарансувд нар шалгарсан юм.

Харин 11-12 насны ангилалд хөвгүүдээс Эрдэнэсант сумын Г.Сүхбат, охидоос “Хүмүүн цогцолбор” сургуулийн Ц.Болор шалгарсан бол 13-14 насны ангилалд хөвгүүдээс Борнуур сумын Р.Өсөхбаяр, охидоос Баянчандмань сумын Б.Хүслэн нар шалгарлаа.  Тэгвэл 15-16 насны ангилалд хөвгүүдээс Баянцогт сумын Г.Бат-Эрдэнэ, охидоос Борнуур сумын Р.Халиун-Эрдэнэ, 17-18 насны ангилалд хөвгүүдээс Аргалант сумын Б.Идэрмөнх, охидоос “Хүмүүн цогцолбор” сургуулийн Ш.Лхамноржмаа нар тус тус шалгарч тэргүүн байрын эзэд болов.
 

Т.Есүхэйтөмөр

相关新闻