“Бахархал-2017” эрдмийн баярын тоглолт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-05-22 15:58:49
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод сумын тавдугаар сургуулийн сурагчид эрдмийн баяраа “Бахархал-2017” тоглолтыг  зохион байгуулав.

Төв аймгийн Зуунмод сумын тавдугаар сургуулиас 12 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Бахархал-2017” эрдмийн баярын тоглолт өнгөрсөн долоо хоногт “Монгол туургатан” театрт болов.

Тавдугаар сургуулиас 2016-2017 оны хичээлийн жилд сурлага, урлаг, спортоор манлайлсан сурагчдыг алдаршуулдаг уламжлалт тоглолт ажээ.

Эцэг эхчүүдээс “Шилдгийн шилдэг гэр бүл”-ийг тодруулж өргөмжлөл гарын бэлгийг гардуулсан байна. Харин 12а ангийн сурагч Д.Цоггэрэлийн гэр бүл “Сурлагыг дэмжигч гэр бүл”-ээр  шалгарч, шагналын эзэн болов. Спортын олон төрөлд сурагч Д.Цогтгэрэл амжилтууд гаргаж дөрвөн алт, есөн мөнгө, 12 хүрэл медалиудыг хүртсэн шилдэг тамирчин гэдгийг тус сургуулийн багш нарын зүгээс тодотгосон юм.

Тавдугаар сургуулиас бага боловсролыг 38 сурагч, суурь боловсролыг 37 сурагч, бүрэн дунд боловсролыг 43 суралцагч энэ жиличээлийн жилд төгсөж байна. Дээрх төгсөгчдөөс сурлагаар 12 хүүхэд, урлагаар 14 сурагч, спортоор 42 сурагч медаль хүртсэн гэж тус сургуулийн захирал Д.Хуягбааатар онцолсон юм.
 

Т.Есүхэйтөмөр

相关新闻