Тайваньд өргөн хэмжээний цэргийн сургуулилт эхэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ХОНКОНГ./TASS/. Тайваньд жил бүр болдог “Хань гуан” гэдэг нэртэй томоохон хэмжээний цэргийн хээрийн сургуулилтад зэвсэгт хүчний бүх төрлийн анги нэгтгэлүүд оролцоно. Тайваны мэдээллийн төв агентлагийн мэдээлснээр, таван өдрийн энэ сургуулилт нь эх газрын Хятадтай болзошгүй мөргөлдөөн дэгдсэн тохиолдолд агаарын болон тэнгисийн довтолгооныг няцаах, байлдааны бэлэн байдлыг шалгах зорилготой ажээ.
Уг хээрийн сургуулилтын явцад болзошгүй дайсны десантыг устгах, нисэх онгоцны буудал, тэнгисийн цэргийн бааз болон бусад стратегийн чухал объектыг хамгаалах ажиллагааг боловсруулан төлөвлөх, байлдааны буудлага хийх ажээ.
Сургуулилтад цохилтын нисдэг тэрэг, сөнөөгч нисэх онгоц, хөлөг онгоц, хуягт техник, их буу болон тэнгисийн десантын амьд хүч болон техникийг устгах зориулалттай зэрэг галлах “Лэй Тин-2000” тийрэлтэт системийг ашиглах юм.
Пүрэв гарагт сургуулилт стратегийн хувьд чухал байрлал бүхий Тайваны хоолойд орших Пэнху арал дээр явагдана. Хээрийн сургуулилтын явцыг нэг жилийн өмнөөс Тайваны Засаг захиргааг тэргүүлж буй Цай Инвэнь ажиглах ажээ.
Хятадын Ардын чөлөөлөх арми Цинцюаньганы нисэх хүчний баазад бөөн хүчээр агаарын цохилт өгсөн тохиолдолд явуулах хариу ажиллагааг баасан гарагт сургуулилах юм. Тайванийн гуравдахь том хот болох Тайжуны ойролцоо орших тус бааз нь хамгийн чухал цэргийн объект ажээ.
Харин эргийн хамгаалалтын албаныхан Тайпин /Иту-Аба/ арлыг хамгаалах сургуулилт хийнэ. Энэ арал нь Тайваниас алс холд Өмнөд Хятадын тэнгист оршдог ба маргаантай байгаа Спратли бүлэг арлуудын /Наньша/ нэг юм.

О.Барс