Багш нар илтгэлийн уралдаанд оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-05-19 18:45:50
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын хоёрдугаар сургууль буюу "Эрдэмийн гэгээ" сургуулийнхан багш нарынхаа дунд илтгэлийн тэмцээн явууллаа. 
2016-2017 оны хичээлийн жилийн “Суралцагчдын ухаалаг хэрэглээ–сургалтын үйл ажиллагаа” сэдэвт СХИлтгэлийн нэгдүгээр шатыг ийнхүү сургууль дээрээ зохион байгуулан байна. Илтгэлд багш нар бага ангийн хүүхдийн ухаалаг хэрэглээ ном, сурагчдыг интернет харилцаа холбоо ашиглан хөгжүүлэх нь, цахим хэрэглээ- хүүхэд – хөгжил, Facebook хэрэглээ гэсэн сэдвээр оролцжээ.
Энэхүү шалгаруулалтаас гадаад хэлний багш Ө.Сувдаа, түүх нийгмийн багш Г.Баярцэцэг, монгол хэл уран зохиолын багш А.Тунгалагтамир нарын бичсэн “Цахим хэрэглээ- Хүүхэд- Хөгжил”, технологийн багш Д.Туул, химийн багш Э.Наранбаяр нарын хамтран бичсэн “Сурагчдын интернет харилцаа холбоо ашиглан хөгжүүлэх нь” илтгэлүүд хоёрдугаар шатанд шалгарлаа. Дараагийн шатны шалгаруулалтыг аймгийн Боловсрол соёл урлагийн газраас зарлах бөгөөд аймгийн хэмжээний шилдэг багш нар өрсөлдөх ажээ. 
Дээрх илтгэлийн уралдааныг шалгаруулахад тус сургуультай Төгс голомт төрийн бус байгууллагын тэргүүн А.Түвшинбаяр,  удирдах зөвлөлийн гишүүн Ч.Сугархүү нар хамтран ажилласан байна. 
Д.Мишигсүрэн
相关新闻