АНУ болон БНХАУ худалдааны хэлэлцээр байгуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын зээлжих зэрэглэлийн агентлагууд болон зээлийн картын компаниудад Хятадын зах зээлийг нээж өгсөн 10 зүйл заалт бүхий худалдааны хэлэлцээрийг АНУ ба БНХАУ байгуулжээ.
Уг хэлэлцээрийн хүрээнд Хятад улс АНУ-аас үхрийн мах импортлохыг хориглосноо цуцалж, АНУ-ын шингэрүүлсэн байгалийн хийг Хятад руу тээвэрлэхийг зөвшөөрөхөөр болсон байна.
Харин хариуд нь Хятад улс чанаж болгосон тахианы махыг АНУ-ын зах зээлд нийлүүлэхээс гадна Хятадын банкууд АНУ-ын зах зээлд нэвтрэх боломжтой боллоо.
АНУ-ын Худалдааны сайд Уилбур Росс өчигдөр мэдэгдэл хийхдээ “АНУ-ын Хятадтай хийж буй худалдааны алдагдал энэ гэрээний ачаар 2017 оны эцэс гэхэд буурах боломжтой” гэв.
Тэрбээр энэ гэрээг өнгөрсөн сард тус хоёр улсын хийж эхэлсэн худалдааны хэлэлцээний “анхны бодит үр дүн” гэж тодорхойллоо.
Ийм гэрээ байгуулснаас үзвэл, Дональд Трамп өнгөрсөн онд сонгуулийн кампанит ажлын үеэр амлаж байсан шигээ Бээжинтэй худалдааны асуудлаар зөрчилдөх хүсэлгүй байгаа нь харагдаж байна гэж ажиглагчид үзэж байна.
Д.Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Бээжинг “валютын ханшийн луйварчин” хэмээн цоллож, Хятадын бараа бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулна гэж сүрдүүлж байсан боловч байр сууриа зөөллөсөн бололтой.

Г.Доржханд