Барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БХБЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Монгол улсын барилгын салбарт эрчим хүчний хэмнэлтийг бий болгох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилт бүхий “Барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний арга хэмжээ” төсөл хэрэгжүүлэх болжээ.
Төслийн Монгол Улсын хүрээнд хүлэмжийн хийн ялгарал, эрчим хүчний хэрэглээний судалгааг гаргах юм. Мөн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх юм. Гурван жилийн хугацаанд хэрэгжих уг төсөл нь 8.1 сая ам.доллар шаардлагатай бөгөөд Засгийн газар, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр санхүүжилтийг шийдвэрлэх аж. Төслийг хэрэгжүүлснээр эрчим хүчний хэрэглээ, хүлэмжийн хийн ялгарал болон агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулн хэмээн үзэж байгаа юм.
Өнөөдөр БХБЯ, НҮБ-аас барилга, хот байгуулалтын салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагуудад төслийн зорилго, ач холбогдлыг танилцуулсан байна.

Ч.Ариунболд