"Малын бирж” байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-05-10 22:58:30
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. “Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” төсөл Сэлэнгэ аймагт тун удахгүй хэрэгжих боломж нээгдлээ.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил НҮБ-ын ХХАА-н бодлого хариуцсан Монгол дахь суурин төлөөлөгч Кевин Галлагхерийг өнөөдөр хүлээн авч уулзан “Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” төслийн санамж бичигт хоёр тал гарын үсэг зурлаа.
Энэ үеэр  Кевин Галлагхер Монгол Улсын Засгийн газар болон Европын Холбооны хамтарсан “Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх төсөл”-ийг танилцуулсан юм. Мөн аймгийн Засаг дарга Ш.Оргил Сэлэнгэ аймгийн ногоочдын үйлдвэрлэсэн хүнсний ногоог эргэлтэнд оруулах зах зээлийг судалж өгөх, өн “Малын бирж”-тэй болох асуудал дээр хамтарч ажиллах хүсэлттэй байгаагаа илэрхийллээ. Түүнээс гадна “Аймагтаа махны үнийг бууруулах. Малчдынхаа ахуй амьдралыг дээшлүүлэх, хэн нэгэн ченжийн үнэнд багтддагүй байх нөхцлийг бүрдүүлэх гээд олон давуу тал “Малын бирж” байгуулагдсанаар бий болно” гэдгийг онцлон хэллээ. Тиймээс “аймгаас хэрэгтэй тооцоо судалгааг та бүхний хүссэнээр бид гаргаж өгье. Энэ ажилдаа шуурхайлан оръё” гэдгээ ч уулзалтын үеэр хэллээ.
 Ч.Отгонцэцэг
相关新闻