Дэлхийн спортын сэтгүүлчид Пёнчан хотноо чуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-05-10 21:05:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2018 оны өвлийн цагаан олимпийн наадмыг зохион байгуулах БНСУ-ын Пёнчан хотноо дэлхийн спортын сэтгүүлчид тавдугаар сарын 9-13-ныг хүртэл чуулж байна.

AIPS буюу Олон улсын спортын сэтгүүлчдийн 80 дахь удаагийн чуулганд дэлхийн 100 гаруй орны 250 орчим төлөөлөгч оролцож байгаа юм. Манай улсаас Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, дэд ерөнхийлөгч Б.Цагаанбаатар болон Удирдах зөвлөлийн гишүүн, МҮОНРТ-ийн спортын сэтгүүлч Д.Батжаргал нар оролцож байна.

Тус чуулганаар олон улсын спортын сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөө, үнэн бодит мэдээлэл түгээх байдал, спортын салбар дахь авлига, хээл хахууль болоод допингийн асуудлаар санал бодлоо солилцох юм.
Чуулганы сүүлийн өдөр ирэх дөрвөн жилд Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоог удирдах ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, санхүүч болон Удирдах зөвлөлийн гишүүдийг сонго
но.

Дашрамд сонирхуулахад, Олон улсын спортын сэтгүүлчдийн чуулганыг БНСУ гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд өмнө нь 1987, 2011 онд тус улсад болж байсан юм.


Д.Өлзий

相关新闻