"Eurovision-2017" тэмцээний хагас шигшээд 10 улсын уран бүтээлчид шалгарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
sarnai@montsame.mn
2017-05-10 15:32:21
КИЕВ. /Ukrinform/. Өчигдөр орой Украины нийслэл Киев хотод эхэлсэн "Eurovision" дууны тэмцээний хагас шигшээ шалгаруулалтанд 18 орноос 10 улс шалгаран үлджээ.

Цэнхэр дэлгэцийнн үзэгчдийн санал болон оролцогч улсуудаас бүрдсэн мэргэжлийн шүүгчдийн шийдвэрээр дараах улсуудын дуучид эцсийн шалгаруулалтанд оролцох эрхээ авсан байна. Үүнд: Молдав, Азербайжан, Грек, Швед, Португал, Польш, Армени, Австрали, Кипр болон Бельги улс багтжээ.

5-р сарын 13-ны өдөр болох эцсийн шалгаруулалтанд тэмцээнийг зохион байгуулагч Украин болон “Big Five” гэгдэх Франц, Герман, Итали, Испани, Британи улсууд шууд оролцох эрхтэй болж байна.



 
42 орны дуучид оролцож буй 62 дахь удаагийн "Eurovision" дууны  тэмцээн ням гарагт Киев хотноо эхэлсэн бөгөөд энэ сарын 13-нд болох гала тоглолтын үеэр ялагч тодорно. 
Х.Сарнай 


相关新闻