Сибирийн түймрийн хамрах хүрээ ганцхан хоногийн дотор 40 хувиар нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
bars@montsame.mn
2017-05-10 13:32:19
ЧИТА./TASS/. Сибирьт дэгдсэн ойн түймэрт автсан талбайн хэмжээ ганцхан хоногийн дотор 40 хувиар өсч 1 700 га-д хүрсэн ба Эрхүү муж, Байгалын чанадах хязгаарт /Забайкалье/ хамгийн олон түймрийн голомт бүртгэгдлээ гэж ой хамгаалах "Авиалесохрана" албанаас мэдээлжээ.

“Сибирийн гал түймрийн хамрах талбай нэмэгдсэн. Москвагийн цагаар 00:00 цагт Эрхүү мужид 802 га газар, Байгалын чанадах хязгаар нутгийн 762 га газарт түймэр асч байна. Тувад /65га/, Красноярскт /35 га/, Буриад болон Алтайн хязгаар нутгийн нутаг дэвсгэрт багавтар хэмжээний түймэртэй байгаа. Сибирийн ойн түймрийн нийт талбай нэг хоногийн дотор 1 200 га-гаас 1 700 га болж нэмэгдлээ” гэж тус алба мэдээллээ. 

Байгалын чанадах хязгаарын Байгаль орчны яамны мэдээлснээр, тус бүс нутагт ойн дөрвөн түймэр асч байгаа бол зургаан түймрийг цурманд  оруулаад байгаа бөгөөд суурин газрууд руу тархах аюул байхгүй аж. Түймрийг унтраах ажилд 227 хүн, 35 нэгж техникийг дайчилжээ. Тус хязгаарын дэвсгэр нутагт дэгдсэн түймрийн гол шалтгаан нь ихэнхдээ хүний хүчин зүйлтэй холбоотой бөгөөд ба баярын өдрүүдэд халуун болж, хүчтэй салхи дэгдсэнтэй холбоотойгоор түймрийн хамрах хүрээ тэлсэн байна.


О.Барс
 

 

 

 


相关新闻