МАН-ын бүлэг 15 цагаас хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-05-10 12:32:20
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Монгол Ардын намын бүлэг өнөөдөр 15 цагаас Төрийн ордонд хуралдахаар товложээ.

Хуваарь ёсоор бол намуудын бүлэг долоо хоног бүрийн даваа гарагт хуралддаг. Өнгөрөгч даваа гарагт хуралдсан тус бүлгийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаарх анхдугаар Зөвлөлдөх уулзалтын үр дүнг сонссон. Гэхдээ албан ёсоор бүлэг тухайн өдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийгээгүй.

Энэ удаагийн ээлжит бус хуралдаанаар ирэх сард болох Ерөнхийлөгчийн сонгууль, түүний бэлтгэл ажлын хүрээний асуудлыг ярилцах магадлал өндөртэй гэж эх сурвалж мэдээллээ.


 
Б.Туул
相关新闻