Ахмадуудад чиглэсэн “Ач санах” дэд хөтөлбөр боловсрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-05-10 09:51:23
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймагт ахмадуудад чиглэсэн “Ач” санах дэд хөтөлбөр боловсруулж байна. Хөтөлбөрийн зорилго нь ахмад настанд үзүүлэх эрүүл мэнд, нийгмийн халамж, хамгааллын үйл ажиллагааг сайжруулах, тэдний бие даасан байдал, хөгжил, оролцоог нэмэгдүүлэх, ахмадуудын оюуны болон мэргэжлийн туршлага, ур чадварыг ашиглахад чиглэжээ. Мөн нийгмийн амьдралд идэвхтэй оролцоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 30 орчим үндсэн үйл ажиллагаа хэрэгжүүлэх болжээ.
1979 онд Орхон аймгийн нийт хүн амын 2.8 хувийг ахмадууд эзэлж байсан бол энэ тоо өдгөө 8.2 хувьд хүрээд байгаа ажээ. 2007 оноос хойш аймгийн хүн ам 18.1 хувиар өссөн бол ахмад настай иргэдийн тоо 30 хувиар нэмэгдэж, 8240 ахмадтай болоод байна.
Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻