Хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдэд түлш зээлээр олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-05-09 14:13:33
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхтөр хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдэд түлш зээлээр олгох гэрээг Сэлэнгэ аймгийн 17 сумдын Засаг дарга нартай байгуулж эхэллээ.
Монгол Улсын засгийн газраас 2017 оны хаврын тариалалтын бодлогодоо хүнсний ногоо тариалагчдаа дэмжих цоо шинэ алхмыг хийх болсон нь ногоочдын урмыг сэргээсэн ажил болоод байгаа билээ. Энэ ч утгаараа Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 212 дугаар тогтоолоор Атрын III аяныг үргэжлүүлэх, зорилгын хүрээнд ХХААХҮЯ-наас төмс, хүнсний ногоо тариалагч иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих хүрээнд түлшийг 1га-д 50 л тооцож, урьдчилгаа 50 хувийг төлүүлэн зээлээр олгох болоод байгаа юм. Хаврын тариалалтын ажил ид өрнөж байгаа энэ үед тус гэрээг хийж байгаа нь хүнсний ногоо тариалагчдын хувьд үр өгөөжтэй ажил болж байна хэмээн ногоочид урамтай байна. Өнөөдөр Сэлэнгэ аймгийн хэмжээнд  3000 гаруй ногоочид газар тариалангийн салбарт үйл ажиллагаагаа эрхэлж байгаа юм.
Ч.Отгонцэцэг

 

相关新闻