Энэ онд 10 байршилд авто замын зогсоол барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-05-09 13:38:00
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн Хотын захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Юуны өмнө “Аваарын зардал”-аар  хийх орон сууцны дээврийн засварын 18 ажил, 10 байршилд авто замын зогсоол хийх, 8 байршилд авто замын гарц хийх зураг төсөл бэлэн болсон бөгөөд үүнтэй холбоотой тендер шалгаруулалт тун удахгүй эхлэх тухай мэдээллээ. Орхон аймаг 14000 автомашинтай бөгөөд хүн ам нэмэгдэхийн хэрээр автомашины тоо ихэсч зогсоолын хүрэлцээ бага байгаа юм. Өнгөрсөн жилүүдэд хотын төв, орон сууцны байр хоорондын газарт автозогсоол нэмж байсан бол энэ жил томоохон худалдаа үйлчилгээний газар болон түгжрэл үүсдэг хэсэгт зогсоол барихаар зэхэж байна. 
Мөн авто замын эвдрэл их гарч байгааг дурдаж энэ сарын 15-аас нөхөөсийн ажил эхлэнэ гэв. Хэдэн газарт ямар хэмжээний нөхөөс хийх судалгаа удахгүй гарч иргэдэд эргэн мэдээлэх ажээ.
Дашрамд дурдахад, 2017 онд орон сууцны 66 блок дээврийг засах бөгөөд энэ нь 2010 оноос хойш нэг ч удаа завсар ороогүй дээврүүд юм. 
Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻