"Apple"-ийн зах зээлийн хөрөнгөжилтийн хэмжээ анх удаа 800 тэрбум доллароос давлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН./TASS/. "Apple" компанийн АНУ дахь зах зээлийн хөрөнгөжилтийн хэмжээ даваа гарагт хувьцааных нь үнэ 153,44 долларт хүрснээр анх удаа 800 тэрбум доллароос давлаа.
Уолл Стритийн зах зээлийн дүн шинжилгээний “Дрексел Гамильтон” компанийн шинжээч Брайан Уайтын таамаглаж байгаагаар, “Apple” компанийн хөрөнгөжилт энэ онд 1 их наяд доллароос давж магадгүй ажээ.
Үйлдвэрлэсэн ухаалаг гар утас болон гэр ахуйн цахилгаан барааных нь борлуулалтын хэмжээ бага зэрэг буурсан боловч тус компани өнгөрсөн улиралд санхүүгийн шинэ шинэ амжилтуудыг тогтоосоор байна.
Тус компанийн тэргүүн Тим Кук борлуулалт удааширсан явдлыг тайлбарлахдаа "хэрэглэгчид 9 дүгээр сард гарах гэж буй ээлжит шинэ бүтээгдэхүүнийг хүлээх болсонтой холбоотой" гэжээ. Уолл Стрит ч мөн адил үүнтэй санал нэг байгаа бололтой.

О.Барс