Үндэсний бичгийн өдрийг тэмдэглэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 105 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, үндэсний хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалыг сурталчлах зорилгоор "Үндэсний бичиг үсгийн баяр-2017” арга хэмжээг Орхон аймгийн Номын төв, Орхон аймаг дахь “Эх хэлний зөвлөл” хамтран зохион байгууллаа.
Энэ үеэр аймгийн “Эх хэлний зөвлөл”-өөс үндэсний бичиг, өв соёлоо түгээгч, тээгч анги хамт олон шалгарууллаа. Мөн “Бичиг соёл-2017” уралдааны сайхан бичигтэн, эсээ бичлэг, яруу уншигч, уран бичлэгийн төрлүүдээр уралдаан тэмцээнийг зохион байгуулан дүгнэж, шагналыг нь гардуулан өгсөн юм.
7 дугаар сургуулийн 30 жилийн ойн хүрээнд захирал Т.Одгэрэлийн санаачилгаар зохион байгуулсан “Book challenje” буюу ном хандивлах аяны хүрээнд цугларсан 1000 гаруй номыг Орхон аймгийн “Номын төв”, багууд дахь Соёлын төвийн номын сангуудад хандивлалаа. 14 дүгээр сургуулийн багш Б.Одбаярын “Амьд бичиг ба хөх бодол” уран бичлэгийн үзэсгэлэн, “Номын төв”-өөс сайхан бичгийн болон ЕБС-иудын “Ном” хөтөлбөрийн хүрээнд хийсэн бүтээлч ажлын үзэсгэлэн дэлгэн олон нийтэд сонирхуулсан юм. А.Амарын талбай дээр Үндэсний бичгийн түргэн уншлагын тэмцээн, танин мэдэхүйн сэдвээр АХА тэмцээнийг тус тус зохион байгуулж “Дайчин вангийн үр сад” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагаас ивээн тэтгэж амжилттай оролцсон иргэдэд шагнал, урамшуулал гардуулав.

Б.Оюун-Эрдэнэ