Энэтхэг улс бүс нутгийн хэрэгцээнд зориулан хиймэл дагуул хөөргөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
dorjkhand@montsame.mn
2017-05-06 11:53:49
ШИНЭ-ДЕЛИ. /Reuters/. Байгалийн гамшгийн талаарх болон бусад мэдээллийг цуглуулан Өмнөд Азийн улсуудтай хуваалцах зорилгоор Энэтхэг улс харилцаа холбооны хиймэл дагуул хөөргөлөө.

Уг хиймэл дагуулыг баасан гарагт Энэтхэгийн өмнөд нутаг дахь “Шрихарикота” сансрын төвөөс хөөргөсөн байна.

Гурван жилийн өмнө Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди дотооддоо үйлдвэрлэсэн хиймэл дагуулыг хамтран ашиглах саналыг дэвшүүлж байсан юм.

Газар хөдлөлт, цунами болон бусад байгалийн гамшигтай холбоотой мэдээллийг бүс нутгийн улсууд энэ хиймэл дагуулаас авах боломжтой.

Мөн байгалийн нөөцийг судлах зэрэг бусад зорилгоор энэхүү хиймэл дагуулыг ашиглаж болно.
Г.Доржханд
相关新闻