Энэ онд дээврийн засварт тэрбум төгрөг зарцуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/ МОНЦАМЭ/ Орхон аймагт сүүлийн хэд хоногт хур тунадас их орсонтой холбоотойгоор орон сууцны байрны дээврээс ус гоожжээ. Иймд аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал тэргүүтэй албаны хүмүүс дээврээс ус гоожиж буй орон сууцны байруудад ажиллалаа. Орон сууцны байруудыг СӨХ-д хариуцдаг. Холбогдох хуульд нэг удаагийн засварыг төр хариуцаж болно гэж заасан байдаг.
Дээврээс нь ус гоождог орцны дээд давхрын айлуудад олон талын хүндрэл учирдаг талаар иргэд ярьлаа. Тухайлбал, Таазнаас ус гоожсоноор шохой, ханын цаас хуурч унах, паркетан шал хөөх, цахилгаан хэрэгсэл, буудах үүнээс шалтгаалж цахилгаан эрчим хүчгүй болох гээд олон асуудал тулгамдаж байна. Үүний цаана иргэд эдийн засгийн хувьд хохирол амсаж, тав тух алдаж байгаа юм. Тиймээс энэ онд төсвийн хөрөнгөөр засах дээврүүдийн асуудлыг цогц хэлбэрээр шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм. Урьд жилүүдэд дээвэр засварыг хэсэгчлэн хийж ирсэн нь “гал унтраах” төдий буюу хэсэг хугацааны дараа дусаал гоожих асуудал дахин гарахад хүргэж байсан.
Энэ онд орон сууцны 42 блок дээврийн засварт 1 тэрбум гаруй төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Мөн Баян-Өндөр сумын төсвөөс орон сууцны 3 блок дээврийн засварыг санхүүжүүлэх юм. Түүнээс гадна “Аваар”-ын зардлаас 18 блок дээвэр засварлахад шаардлагатай 300 гаруй сая төгрөгийг баталсан. Энэ онд дээвэр засварын ажлыг хийхдээ 10 жилийн баталгаатай шинэ технологи мөрдөнө гэж аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал ярьлаа. Өнөөдрийн байдлаар худалдан авах ажиллагаа явагдаж буй бөгөөд 2 долоо хоногийн дараа орон сууцны дээвэр засварын ажил эхэлнэ.
Дашрамд дурдахад, Хотын хэмжээнд орон сууцны 112 байрны 360 гаруй блок дээвэр бий. Үүний 280 гаруйг нь засварласан бөгөөд 40 орчим блок дээврийг огт засаагүй гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагууд хийсэн байна. Орон нутгийн төр захиргааны зүгээс эдгээрийг шат дараатайгаар засварлахаар төлөвлөөд байгаа юм.

Б.Оюун-Эрдэнэ