“Фүкүшима-1” АЦС-ын ойролцоо дэгдсэн түймрийг унтраахаар долоо хоногийн турш ажиллаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
bars@montsame.mn
2017-05-05 10:27:01
ТОКИО./TASS/. Өнгөрсөн бямба гарагаас эхлэн “Фүкүшима-1” атомын цахилгаан станцын /АЦС/ хориотой бүс дэх радио идэвхт бодист хордсон ойд асч буй түймрийг унтраах ажиллагаа өнөөдөр дахин сэргэлээ. Түймрийг унтраахад Японы Өөрийгөө хамгаалах хүчний цэргийн албан хаагчид оролцож байна.

Уг гал түймрийг унтраахад нисдэг тэрэг ашиглаж байгаагаас гадна галыг унтраахаар хамгаалалтын тусгай хувцастай 240 хүн ажиллаж байна гэж NHK телевиз мэдээллээ.

Фүкүшима мужийн захиргааны мэдээлснээр, түймрийн улмаас цацраг идэвхжилтийн хэмжээ нэмэгдээгүй байна.

Одоогийн байдлаар, осол гарсан АЦС хэдэн арван км-ийн зайд оршдог Намиэ хотын уулсын бэл дэх 20 га ой шатжээ. Түймрийг унтраахад хүчтэй салхи саад болж байна. Уг түймэр аянга бууснаас үүссэн гэж үзэж байгаа юм.
О.Барс

 

 


相关新闻