Хүчний гурван төрөлт тэмцээнд эмэгтэйчүүд, өсвөр үеийхэн оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-05-04 16:37:51
oyuka_hu@yahoo.com
 Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн хүчний гурван төрөлтийн аймгийн аварга шалгаруулах хаалттай тэмцээн Хангарьд цогцолборт болж өнгөрлөө.  Тэмцээнд нийт 12 жингийн ангилалд 70 орчим тамирчин оролцсон бөгөөд анх удаа өсвөр нас, эмэгтэйчүүдийн ангиллыг нэмсэн нь тэмцээнийг улам сонирхолтой өрсөлдөөнтэй болгож байлаа.
Өсвөр үе, эмэгтэйчүүд, мастер +93, -93, залуучууд-74, +74, насанд хүрэгчдийн 66, 74, 83, 94, -105, +105кг-ийн жинд  тамирчид өрсөлдөв. Тэмцээнийг Улаанбаатар хотоос олон улсын зэрэглэлтэй шүүгчид ирж шүүсэн төдийгүй тэмцээний хамгийн өндөр жин өргөсөн тамирчин /абсолют/, үзэгчдийн дундах тэмцээний ялагч зэргийг тодрууллаа. Үзэгчдийн дундах  "Хэн 90 кг хамгийн их өргөх вэ" тэмцээнд хамгийн дээд тал нь 47 удаа өргөсөн нь үзэгчдийн дунд ч хүчтэнгүүд сууж байгаагийн илрэл болсон юм.  Тэмцээний шилдэг клубээр "Хангарьд" клуб шалгарч Шилжин явах цомын эзнээр тодорлоо.
Б.Оюун-Эрдэнэ
 
相关新闻