Хаврын мод тарилтаар “Шинээр төрсөн хүүхдийн төгөл” байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/ МОНЦАМЭ/ 2017 оны хаврын мод тарилтын ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг “Бүх нийтээр мод тарих өдөр”-өөр 6 хэсгийн 11 цэгт мод тарихаар сонгожээ. Мөн шинээр хэд хэдэн төгөл, цэцэрлэг байгуулахаар болсон талаар БОАЖГ-ын дарга С.Жаргалсайхан ярилаа.
Тодруулбал, Шинээр төрсөн хүүхдийн төгөл, Говил багт Цэргийн ангийн төгөл байгуулж 2000 мод тарих аж. Мөн дээрх өдрийг тохиолдуулан бүх төрлийн модны үзэсгэлэн худалдааг хоёр удаа зохион байгуулахаар болсон байна. Үзэсгэлэн худалдаа Цэнгэлдэх хүрээлэнгийн гадаах талбайд буюу энэ сарын 5-7, 12-14-ий өдрүүдэд болно. Түүнчлэн мод тарьсан иргэн, ААН-ийг урамшуулах болзолт уралдаан зарлаад байгаа юм. Дашрамд дурдахад, 2010 оноос аймгийн хэмжээнд 265 мянга гаруй мод бут сөөг тарьсан байна. Давхардсан тоогоор 95 мянга 270 гаруй иргэн 4000 орчим ААН мод тарих үйлсэд нэгдсэн. Үүний үр дүнд Хүрэнбулагийн ам, Сархиа ууланд нийтдээ 22 га газарт ойн төгөл байгуулж авто зам дагуу 3 га газрыг ойн зурвас бий болжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жилд хоёр удаа бүх нийтээр мод тарьдаг уламжлалтай.
Тодруулбал, Жил бүрийн 5-р сарын 2 дахь долоо хоногийн бямба, ням гариг болон 10-р сарын 2 дахь долоо хоногийн бямба, ням гарагт бүх нийтээрээ мод тарьдаг. 2010 онд гарсан зарлигт иргэн нэг, байгууллага аж ахуйн нэгж таваас доошгүй мод тарихаар туссан байдаг.

Б.Оюун-Эрдэнэ