УДЭТ “Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжгээ Орхон аймагт тоглоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/ МОНЦАМЭ / Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчид Орхон аймагт айлчиллаа. Тэд энэ сарын 5,6-нд “Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт, “Чөлөөт хос” инээдмийн дуулалт, “Царцаа намжил” хүүхдийн жүжгийг нийт 9 удаа тоглоно.
Жүжгийн агуулга, үзэл санааны талаар УДЭТ-ийн гүйцэтгэх продюсер О.Гэрэлсүх мэдээлэл хийлээ. Тус театр Орхон аймагт 50 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн бөгөөд энэ хаврын аялан тоглолтын 5 дахь аймаг нь Орхон гэдгийг дуулгалаа. Мөн Монгол Улсын төрөөс баримталж буй соёл, урлагийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөдөө орон нутгийн иргэдэд драмын урлагаар хүрч үйлчлэх, театрын урлагийг сурталчлах зорилгоор уг тоглолтыг зохион байгуулж байгаа ажээ. Улсын Драмын Эрдмийн театр Орхон аймагт 2002, 2008, 2011, 2015, 2016 онд ирж өөрсдийн уран бүтээлээ туурвиж байсан бөгөөд Улаанбаатарт тоглох үнээсээ 50 хувийн хөнгөлөлттэйгээр үйлчилж байгаа юм. “Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжгийг Зохиолч, сэтгүүлч СГЗ Ш.Гүрбазарын бичжээ.

Б.Оюун-Эрдэнэ