Брэд Питт архинаас гарч, эмчилгээ хийлгэж эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ВАШИНГТОН. /ВВС/. Америкийн алдарт жүжигчин Брэд Питт архинаас гарч, эмчилгээ хийлгэж эхэлжээ.
Тэрбээр “GQ Style” сэтгүүлд саяхан ярилцлага өгсөн байна. Жүжигчин Анжелина Жолигоос салснаасаа хойш тэрбээр анх удаагаа ярилцлага өгсөн нь энэ юм.
Б.Питт ярихдаа “би саяхнаас эмчилгээ хийлгэж эхэлсэн. Эмчилгээндээ дуртай явж байгаа. Би “зөв хүн болох”-ын тулд хоёр ч эмчээр эмчилгээ хийлгүүлж байна” гэжээ.
Тэрбээр эмчилгээ хийлгэхээсээ өмнө бор дарс, хар тамхинд орж, бусдаас өөрийгөө тусгаарлаад байсан гэнэ.
“Архинд толгойгоо мэдүүлсэн”
А.Жоли Б.Питтээс салж байгаагаа 2016 оны есдүгээр сард нийтэд зарласан юм. 2004 оноос хойш хамт амьдарсан тэд 2014 онд хуримаа хийж байсан билээ.

Салснаас хойш тэд хүүхдүүдээ асран хамгаалах асуудлаар олон сарын турш маргалдсан юм.
Б. Питт архи ууж, уурлаж бухимдсан үедээ хүүхдүүд рүүгээ хашгичиж, тэр ч байтугай тэдэнд гар хүрдэг гэх мэдээлэл тархснаар цагдаа нар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ч хожим нь түүнийг “гэм буруугүй” гэж үзсэн юм.

Жүжигчин залуу ярихдаа “Жолигийн салах шийдвэр нь өөрийгөө өөрчлөхөд надад хамгийн ихээр нөлөөлсөн” гэжээ.
Тэрбээр цааш нь ярихдаа “би бор дарсанд үнэхээр дуртай байсан. Үнэнийг хэлэхэд, би ширээн дороо нууж байгаад л уудаг байсан. Архинд үнэхээр орсон байсан” гэсэн байна.
Харин одоо тэрбээр архины оронд аньсны шүүс, хийжүүлсэн ус уудаг болжээ.
Салалтын тухайд асуухад тэрбээр “Жоли бид хоёр асуудлаа хувиараа, эв зүйгээр зохицуулахаар шийдсэн” гэж хариулжээ.
Жүжигчний карьераа үргэлжлүүлэх эсэхийг асуухад тэрбээр “дахиад кинонд тоглох бодол надад үнэхээр алга. Ялангуяа, аавын дүрд тоглох” гэжээ.
Түүний хамгийн сүүлд тоглосон “Дайны машин” кино энэ сарын 26-нд нээлтээ хийх аж.

Г.Доржханд