МХЕГ Орхон аймгийн 47 байгууллагад шалгалт хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дэд дарга Г.Сугарбатаар ахлуулсан баг Орхон аймагт 7 хоног ажиллаж 47 байгууллагад 6 чиглэлээр хяналт шалгалт хийлээ. Шалгалтын дүн мэдээг орон нутгийн удирдлагуудад танилцуулав. Аймгийн хэмжээнд хийсэн шалгалтын дүнд 872 зөрчил илэрснээс 276 зөрчлийг тухайн үед нь хянаж шийдвэрлэжээ. Үлдсэн зөрчлийг арилгуулахаар албан даалгавар болон зөвлөмж хүргүүлсэн байна. Шалгалтын явцад гарсан зарим зөрчлийг МХЕГ-ын Эмчилгээний хяналтын чанарын улсын ахлах байцаагч Б.Оюунцэцэг мэдээллээ.
Шалгалтад эрүүл мэндийн 7 байгууллага, Эрүүл мэндийн газар, БОЭТ хамрагдаж мөн Эрүүл мэндийн салбарт баримталж буй бодлого үйл ажиллагааны талаар Засаг даргын захирамж, шийдвэрт хэрхэн туссан талаар шалгасан байна. Шалгалтаар, “Эрүүл мэндийн бодлого Орхон аймагт хэрэгжилт муу байна гэсэн дүгнэлт гарчээ. Энэ нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын салбар зөвлөл хангалтгүй ажилласантай холбоотой гэв.
Мөн хувийн хэвшлийн эмнэлгүүдийн тусгай зөвшөөрөл олголтод алдаа дутагдал байгаа талаар дурдлаа. Цаашид илэрсэн зөрчлүүдийг анхааралдаа авч БОЭТ-ийн хуучирсан 10 лифтийг нэн даруй солих үүрэг даалгаврыг өгөв. Мөн зөрчил илэрсэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Эрдэнэт ус ДТС” ОНӨХК, “Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК, “Ачит Ихт” ХХК, БОЭТ зэрэг байгууллагуудад МХЕГ хоёр өдрийн сургалт явуулжээ.

Б.Оюун-Эрдэнэ