Өмнөговьд секундэд 20-24 метр хурдтай шороон болон цасан шуурга шуурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-05-03 09:25:44
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт үзэгдэх орчин 4-6км-т хязгаарлагдаж байна. Өглөөний 7 цагаас хойш зарим газраар секундэд 20-24 метр хүрч хүчтэй шороон шуурга шуурч байна. Аймгийн УЦУОШТ-ийн мэдээлж байгаагаар Булган, Цогт-Овоо сумдад салхины хүч ширүүн байгаа бөгөөд Ноён, Сэврэй сумдаас ирсэн мэдээгээр  цасан шуурга шуурч байна гэлээ. 
Уг байгалийн аюултай үзэгдэл өнөөдөр болон маргааш үргэлжлэх юм байна. Аймгийн нийт нутгаар маргааш салхины хүч сулрах боловч цасан шуургатай байхыг гэж малчид, ард иргэддээ онцгойлон анхаарууллаа.
Энэ өдрүүдэд Өмнөговь аймагт гамшгийн хор уршгийг арилгах "Говийн чоно-2017- арга хэмжээний нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа болох тул иргэддээ дулаан хувцаслахыг сануулж байна.
Д.Мишигсүрэн

相关新闻