БСШУС-ын сайд Дундговь аймгийн ЕБС төгсөгчдөд мэндчилгээ илгээжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь/МОНЦАМЭ/ Энэ хавар Дундговь аймгийн ерөнхий боловсролын 19 сургуулийн 9 дүгээр ангийг 720, 7 сургуулийн 12 дугаар ангийг 524 сурагч төгсгөнө. Сургуулиа төгсөх гэж буй Дундговь аймгийн ЕБС- ын нийт төгсөх ангийн сурагчдад БСШУС- ын сайд Ж.Батсуурь мэндчилгээ илгээсэн байна.
Тэрээр мэндчилгээндээ, “Залуу анд тантай учран золгох билэг ерөөл бүрдсэн энэ сайхан өдрийн түмэн амгаланг айлтган мэндчилье. Эрдэм оюуны их өргөөнөөс даль жигүүрээ дэлгэн нисэх гэж байгаа эрхэм анд та сурсан мэдсэн бүхнээ өөрийгөө хөгжүүлж, бусдыг манлайлан, улс орныхоо ирээдүйн сайн сайхны төлөөх их үйлсэд зориулна гэдэгт гүнээ итгэж байна.
Хаврын шувуу шиг үеийн нөхөдтэйгээ чуулан байгаа анд минь та бяцхан оюунаа номын ариун хураар тэтгэж, ухаант мэргэн багш нарынхаа ачлал сургаалийг санан дээдэлж явах нь лавтай. Хүмүүний амьдралын өгсөн дээшлэх шатаар хөл тавин баттайяа зогсч, хос хонх энгэртээ зүүсэн эрхэм хонгор дүүдээ эрдэм номын баярын мэнд дэвшүүлье.
Мөнгөн хонхны дуунд уяран сурагчийн жилүүдээ үдэж, гэрэлт амьдралын саруул ирээдүй өөд тэнгэрийн шувуу шиг зорин тэмүүлсэн дүү минь чи шинэ эриний шинэ сэтгэлгээтэй хөтөч түүчээ нь билээ.
Сурах судлахын ариун үйлсэд умбан, төрөлх Монгол орон, төрж өссөн говь нутгийнхаа өнөөгийн хийгээд өнө ирээдүйн сайн сайханд бүхий л хүч чадал, эрдэм мэдлэгээ зориулж, түмэн олныхоо төлөө гэсэн чин сэтгэлээ нандигнаж, төрдөө итгэлээ, түмэндээ хүчээ, төрүүлж өсгөсөн аав, ээждээ ач тусаа бэлэглэж яваарай.
Ирээдүйн их амьдралынхаа зам мөрийг сонгох торгон мөч тулсан энэ сайхан үедээ элдэв омтгойрол, гажуудлаас ангид байж “Эзэн хичээвэл заяа хичээх”- ийн ариун сургаалийг баримтлан, сурч мэдэхэд оюунаа, бүтээн туурвихад хүчээ зориулж, амьдралын элдэв нугачаанд үл шантран, идрийн цог золбоогоо гайхуулж явах нь залуу хүний эрхэм чанар юм шүү” гэжээ.

Т. Отгонтуяа