Хүүхдийн төлөөх зүтгэл нь түүнд хаш цагаан өргөө хайрлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. “Халуун сэтгэл” аяны эзэн, алтан гарт хэмээн Сэлэнгэ түмнээ хүндлэгдсэн аймгийн НЭ-ийн хүүхдийн тасгийн сувилагч Д.Оюунсүрэнгийн гэр бүл өнөөдөр шинэ байшиндаа орлоо. Тэрээр:”Энэ бол миний хүүхэдтэй ажилласан он жилүүдийн минь ач буян юм. Би өнөөдрийг хүртэл хүүхэд бүрийг бурхны бэлэг хэмээн бодож, сэтгэлээ зориулан ажилласаар ирсэн. Өнөөдөр энэ бурхадууд минь надад ач буянаа өглөө. Цаашид ч би сэтгэл зүрхээ ажилдаа зориулан ажиллах болно. Надад тусалж, дэмжсэн бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа. Монголын минь үрс маш олон болох болтугай” хэмээн хоолой зангируулан өгүүллээ.
Олны хүч оломгүй далай гэж монгол түмэн маань ярьдаг. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний сувилагч Д.Оюунсүрэнд шинэ байшин барьж өгөх “Халуун сэтгэл” аян саяхан л эхэлж байлаа. Харин өнөөдөр олон хүний сэтгэл, зүтгэл шингэсэн цоо шинэхэн байшинг эзэнд нь хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болсон юм.
Хүндэтгэлийн энэхүү үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Засаг даргын орлогч Б.Нарантуяа, Нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Эрдэнэчимэг болон хандив туслалцаа үзүүлсэн төр төсөв, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл, аяныг санаачлан зохион байгуулагч Нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд оролцлоо. Энэхүү халуун сэтгэлийн аянд аймгийн удирдлагын багаас эхлээд аж ахуйн нэгж байгууллагууд, 100 гаруй хувь хүмүүс эрвийх дэрвийхээрээ нэгдэж, шинэхэн байшинг маш богино хугацаанд барьж, эздэд нь хүлээлгэн өгч байгаа нь энэ юм.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа:-“Байшин барина гэдэг амаргүй. Бид нэгдэж чадвал үр дүнд хүрч болдгийг энэ аян харуулж чадлаа. Бусад төр төсөв, аж ахуйн нэгж байгууллагын удирдлагууд ажилтан албан хаагчдынхаа ар гэр, ахуй амьдралыг судалж танилцаж байх нь хамгаас чухал юм шүү. Энэ мэтчилэн сайн санааны аяныг тогтмол өрнүүлж, өөр бусад олон хүмүүсийг баярлуулах боломж та бидэнд байна” хэмээн энэ үеэр хэллээ.

Ч.Отгонцэцэг