“Залуу эрдэмтэн солилцооны хөтөлбөр” хэрэгжинэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ШУА-ийн Ерөнхийлөгчийн урилгаар БНХАУ-ын ШУА-ийн Ерөнхийлөгч, профессор Бай Чун Ли тэргүүтэй төлөөлөгчид манай улсад энэ өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна. Энэ хүрээнд өнөөдөр БСШУС-ын сайд Ж.Батсуурь профессор Бай Чун Ли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд БСШУС-ын сайд Ж.Батсуурь, “Энэ сарын дундуур “Нэг бүс, нэг зам” хөтөлбөрийн хүрээнд Бээжин хотноо болох Дээд хэмжээний уулзалтын үеэр миний бие хоёр хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэхээр төлөвлөөд байна. “Залуу эрдэмтэн солилцооны хөтөлбөр”, “Монгол Улсад шинжлэх ухааны парк, инновацийн дэд бүтцийг байгуулах” тухай санамж бичгийг хоёр орны Шинжлэх ухааны яам үзэглэхээр харилцан тохиролцоод байна” гэв. Уулзалтад БСШУС-ын зөвлөх Н.Бэгз, БСШУСЯ-ны Инноваци, өндөр технологийн хэлтсийн дарга Д.Одгэрэл нарын холбогдох албаны хүмүүс байлцав.
Энэ удаагийн айлчлал нь 1999 оноос хойшхи хоёр дахь удаагийн томоохон айлчлал юм. Айлчлалын зорилго нь Монгол, Хятад хоёр орны шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг шинэчлэн баталгаажуулахад оршиж байна. Хятадын ШУА-ийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд БНХАУ-ын ШУА-ийн ерөнхийлөгчөөс гадна тус академийн Гадаад хамтын ажиллагааг Удирдах газрын ерөнхий захирал, профессор Жин Хуа Цао, Баруунхойд бүсийн Эко-хүрээлэн буй орчин, нөөцийн судалгааны хүрээлэнгийн ерөнхий захирал, доктор Ванг Тао, Нүүрсний химийн хүрээлэнгийн ерөнхий захирал, профессор Жиан Гуо Ванг, Гадаад хамтын ажиллагааг Удирдах газрын орлогч захирал Бо Лун Нинг нар багтаж байна гэж БСШУСЯ-наас мэдээллээ.

Ж.Болор