Хэсгийн төлөөлөгч "Цагдаагийн гавьяа" тэмдгээр шагнууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-05-01 13:42:08
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Хүдэр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Н.Эрдэнэбаатар "Цагдаагийн гавьяа" тэмдгээр шагнуулжээ.
Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Хүдэр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Н.Эрдэнэбаатар нь ЦЕГ-ын даргын тушаалаар цагдаагийн алба хаагч хүний эрхэм дээд шагнал “Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагнуулсныг аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Эрдэнэбат гардуулан өглөө. Тэрээр хуулиар хүлээсэн үндсэн үүргээ нэр төртэй биелүүлж, онц хүнд гэмт хэргийг мэргэжлийн ур чадвар гарган илрүүлсэн амжилтаараа энэхүү шагналын эзэн болж, төр засгаас ийнхүү хөдөөгийн нэгэн хэсгийн төлөөлөгчийнхөө хөдөлмөрийг үнэлжээ.
Ч.Отгонцэцэг
相关新闻